https://forms.gle/wtZitqkzB6QXJTnD8
ДэлгэрэнгүйМанай төвийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхим нь: ХУД-ийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн суралцагчид болон эцэг эхчүүдэд ✅Хувь хүний хөгжил ✅Ажил мэргэжлийн талаарх ойлголт ✅Мэргэжил сонголтын онол, арга зүй ✅Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжил ✅Тухайн хүүхдийн авьяас сонирхолыг нээж илрүүлэх чиг баримжаа олгох чиглэлээр сургалт үйл ажиллагаа өдөр бүр, үнэ төлбөргүй зохион байгуулж байна. ✍️✍️✍️Сургалт, зөвлөх үйлчилгээ нь цахим болон танхимаар зохион байгуулах бөгөөд хүүхэд бүрийн оролцоо, үр дүнд суурилсан, сонирхолтой-шинэлэг арга аргачлаар явагдана. Холбоо барих утас: 99224441
ДэлгэрэнгүйГар утсаар болон цахим хаягаар холбогдоорой.
ДэлгэрэнгүйОюутан, залуусын харилцааны соёлыг дээшлүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Эерэг хандлага, соёлтой харилцаа” нөлөөллийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хаалтын арга хэмжээ зохион байгууллаа. Үйл ажиллагаанд ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн 1, 2 дугаар дамжааны оюутан болон анги удирдсан багш нар оролцлоо. Тус арга хэмжээний хүрээнд: Оюутнууд багш нар болон найз нөхдөдөө талархлаа илэрхийлж, “Багшдаа баярлалаа”, “Найздаа баярлалаа” QR кодыг уншуулан урам зориг өгсөн үгээ илгээсэн бөгөөд нийт 76 оюутан талархлын үгээ илэрхийлсэн байна. Ангиуд өөрсдийн хэвшүүлж буй эерэг дадал, соёлыг танилцуулж, “Хараалын үг хэрэглэхгүй байх”, “Хичээлээс хоцрохгүй байх”, “Хичээлийн үеэр утсаа хураах” гэх мэт хандлагын өөрчлөлтүүдийг эхлүүлж буйгаа хуваалцлаа. “Гэмт хэрэг ба харилцаа” сэдэвт сургалтыг хуульч, өмгөөлөгч, докторант Г.Бат-Отгон удирдан явуулж, оюутан, багш нарт хууль эрх зүйн чухал мэдээлэл, зөвлөгөө өгөв. Нөлөөллийн үйл ажиллагааны явц, үр дүнг танилцуулж, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэсэн. Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын харилцааны соёлыг төлөвшүүлэх, хандлагын эерэг өөрчлөлтийг бий болгох томоохон алхам боллоо. Цаашид энэхүү санаачилгыг улам өргөжүүлж, хамтдаа эерэг хандлага, зөв соёлыг түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна!
ДэлгэрэнгүйХан-Уул дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхим”-аас ХУД-ийн төрийн өмчит ерөнхий боловсролын 18 сургуулийн 350 сурагчийг хамруулсан “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын газрын мэргэжилтэн Ц.Намжилмаа, Монголын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн Ш.Сосорбарам, МУИС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор, доктор Т.Төртогтох нар оролцож суралцагчдад мэргэжлийн чиг баримжаагаа зөв олоход чиглэсэн үнэтэй зөвлөгөө өгч, өөрийн сонирхол, ур чадварт тохирсон мэргэжлээ сонгоход урам өгсөн өдөр боллоо. Олон улсын болон үндэсний түвшинд сургалт явуулдаг дараах их, дээд сургууль, коллежууд танилцуулга хийв: • ШУТИС • ШУТИС-ийн Политехник коллеж • ХААИС • Монгол-Солонгосын политехник коллеж • Хүнс, технологийн политехник коллеж • Аварга дээд сургууль • Хангай дээд сургууль • “Хүрээ” мэдээлэл холбоо, технологийн дээд сургуулиуд оролцлоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн 05 дугаар сард иргэдийн эрүүл, эсэн мэнд амьдрах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хүн амыг дархлаажуулах аяныг зохион байгуулдаг. Тус аяны хүрээнд 2025 оны 05 сарын 16-ны өдөр гэр бүл, эрүүл мэндийн боловсролын багш Б.Номин дүүргийн иргэдэд “Хүний Папиллома Вирусийн шалтгаант өвчлөл, дархлаажуулалтын ач холбогдол” сургалт зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйХан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Электрон тамхинаас татгалзъя" нөлөөллийн аянд Хан-Уул дүүргийн Насан туршийн суралцахуйн төв нэгдэж “Монгол Солонгосын политехникийн коллеж”-ийн 1 дүгээр дамжааны оюутнуудад "Электрон тамхинаас татгалзаж эрүүл ирээдүйг бүтээе" сургалтыг зохион байгууллаа. Сургалтад электрон тамхинд агуулагддаг хорт бодисууд тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг таниулан электрон тамхинаас татгалзахыг уриаллаа.
Дэлгэрэнгүй