“Электрон тамхи худалдан авагчдад насны хязгаар тогтоох тухай”

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Албан бус –Насан туршийн боловсролын төв хамтран дүүргийн ЕБС-иудын сурагчдын дунд “Электрон тамхи худалдан авагчдад насны хязгаар тогтоох тухай” Нийслэлийн Засаг даргын 2023.12.22-ны А/1467 захирамжийг таниулах, тамхи түүний хор нөлөөллийг ойлгуулах, хэрэглэхгүй байх зөв үлгэр дуурайллыг бусдадаа үзүүлэхийг дэмжсэн богино бичлэг / рийл/-ийн уралдааныг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.

Уралдаанд:

Тэргүүн байр: Ерөнхий боловсролын 26 дугаар сургууль

Дэд байр: Ерөнхий боловсролын 18 дугаар сургууль

Гутгаар байр: Ерөнхий боловсролын 15 дугаар сургууль тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Уралдаанд амжилттай оролцсон сургууль, анги хамт олонд халуун баяр хүргэе