card

Авлигаас ангид байгууллага

Авлигаас ангид байгууллага

Авилгын тухай хуулийн сургалт

Авилгын тухай хуулийн сургалт

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,

Авилгын тухай хуулийн сургалт

 

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг тухай хуулиудаар сургалт зохион байгуулсан. Уг сургалтын ач холбогдол нь хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангаж ажиллахад чиглэгдэнэ.

Сургалтаар нийт багш албан хаагчид нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил, нийтийн албан тушаалтан, хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, ашгийн төлөө үйл ажиллагаа, хандив, бэлэг, ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал гэж юуг хэлэх, хэрхэн ангид байх зэрэг ойлголтуудыг өгсөн.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр