"Дэлхийн хуримтлалын өдөр 2023" аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвөөс залуусын санхүүгийн боловсролд чиглэсэн "Арван минутын амттай яриа" уулзалтыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Уулзалтад зочин илтгэгчээр

Монгол банкны ОНСБТ-ийн мэргэжилтэн С.Амгаланбаяр

Бизнес ментор, Diamond mind академийн үүсгэн байгуулагч Э.Хишгээ

Happy flowers ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг

"Амттай хуримтлал" санаачлагч Т.Нинжин нар оролцож хувь хүний боловсрол, хуримтлалын чиглэлээр Хан-Уул дүүргийн Мсүт, коллежийн оюутнууд, төрийн байгууллагын залуу албан хаагчдад үнэ цэнтэй илтгэл тавьлаа.

Мөн манай үйл ажиллагааг дэмжин хуримтлалын үйлчилгээ үзүүлсэн Ард тэтвэрийн хуримтлал болон Худалдаа Хөгжлийн банк, Амттай хуримтлалын хамт олондоо баярлалаа.