Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Хотын соёлд-Бидний оролцоо" цахим контент уралдааныг 2024 оны 03 дугаар сарын 04-нөөс 25-ны хооронд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 10-12 дугаар ангийн сурагчид мөн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн багш, ажилчид, эцэг эхчүүдийн дунд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Хан- Уул дүүргийн ЕБ-ын 14 сургууль, СӨБ -ын 28 байгууллагын нийт 42 бичлэгийг хүлээн авч Насан туршийн боловсролын төвийн фэйсбүүк болон пэйж хуудсанд байршуулан, 14 хоногийн хугацаанд 86647 хандалт авч олон нийтэд түгээн дэлгэрүүллээ.
Ийнхүү нэгдсэн дүнгээр:
Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:
Тэргүүн байр-Хан-Уул дүүргийн 52-р сургууль
Дэд байр-Хан-Уул дүүргийн Этүгэн сургууль
Гутгаар байр-Хан-Уул дүүргийн 32-р сургуулийн "Эко клуб"
Сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид, эцэг эхчүүдийн ангилалд:
Тэргүүн байр-Хан-Уул дүүргийн 73-р цэцэрлэг
Дэд байр-Хан-Уул дүүргийн 12-р цэцэрлэг
Гутгаар байр-Хан-Уул дүүргийн 29-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
Цахим контентын уралдаанд оролцон бичлэгээ илгээж, их хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье