ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ  НЭГДЭЖ БАЙНА.

Тус аян нь жил бүрийн 11 сарын 25-аас 12 сарын 10-ны хооронд болдог билээ.

Энэ жил Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон, эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилгын хүрээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриатайгаар зохион байгуулж байна.