2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн хамт олон захирал Т.Тогтохбаяр, Ёс суртахуун төлөвшил, даамны багш Ц.Улаанхүү, гоо зүй-мэдрэмж, хөгжмийн багш Б.Бямбасүрэн, нягтлан Т.Батсүх гэсэн бүрэлдэхүүнтэйгээр манай төвийн сургалт, үйл ажиллагааны талаар туршлага солилцлоо.
Мөн манай төвийн сургалт үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, орон тоо, бүтэц, онцлогтой танилцан харилцан мэдээлэл солилцон ярилцав.
Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.