Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны хүрээнд манай төв нь улирал бүр нэг ажил мэргэжил танилцуулах уулзалт зохион байгуулдаг билээ. Энэ удаад сэтгэл судлаач болон инженер техникийн мэргэжлийг сонгох хүсэлтэй сурагчдад зориулан Сэтгэл судлаач Ц.Туул , ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн эрхлэгч, доктор, дэд профессор И.Базаррагчаа нарыг эрхэм зочноор урин оролцууллаа.
Уулзалт сэтгэл судлаач болон инженер мэргэжлийн үнэ цэн, онцлог, шаардлагатай ур чадвар, мэдлэг ойлголтын талаар асуулт хариултын хүрээнд явагдлаа.