ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ (II ШАТ)”

Төслийн багийн уулзалтыг зохион байгуулж, уулзалтад Жайка Олон улсын байгууллагын талаас төслийн мэргэжилтэн Шооко Үэхара, төслийн зохицуулагч Ц.Энхгэрэл нар, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг төлөөлж төслийн зөвлөх багш сургалтын менежер Ч.Гантуяа, багийн үндсэн багш Г. Саруул, А. Болормаа нар оролцож, эцсийн хэлэлцүүлгийг хийж, харилцан саналаа солилцсон уулзалт боллоо.