Эрүүл мэнддээ Эзэн боль
Нийслэлийн засаг даргийн орлогч, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш. Анхмаагийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн “Эрүүл албан хаагч” удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Алан бус-Насан туршийн боловсролын төв нь байгууллагын багш, албан хаагчдын ажлын байран дахь эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлд өртөх нөхцлийг бууруулах, ажлын байрны эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэлтэй болгох, ажиллаж байхдаа эрүүл мэндээ хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган шат дараалалтай ажлууд хийж байна.
Тус ажлынхаа хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвд хүсэлт гарган 01 дүгээр сарын 23-ны өдөр дараах сургалтуудыг авлаа. Үүнд:
• Зөв хоололт- Хоол зүйч, ахмадын эмч Ч. Ганцэцэг
• Халдварт өвчлөл- СДЗШТ-ийн зөвлөгч Ц. Саруул
• Хорт зуршил- сэтгэцийн кабинетйин эмч н. Хорлоо
Сургалтаар зөв хооллолтыг амьдралдаа хэрхэн хэвшүүлэх, хэвшүүлж чадсанаар эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө, эрүүл хүнс сонгохдоо анхаарах зүйлс, хорт зуршлаас үүсэх хор нөлөө, өвчин эмгэг, зайлсхийх арга зам, халдварт өвчлөлийн тархалт, үе шат, өвчлөлд өртөхөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар өргөн мэдлэгтэй боллоо. Мөн сургалтын дараа халдварт өвчлөлийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулж шинжилгээний хариуг хүн бүрт танилцууллаа.
Эрүүл мэндээ хайрлах, хамгаалах талаар үнэтэй зөвөлгөө мэдээлэл өгсөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олонд талархснаа илэрхийлье.