ХДХВ/ДОХ/БЗДХ – аас сэргийлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвөөс 12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан “Бид ирээдүйн эрүүл иргэн” сэдэвт өртөөчилсөн сургалт өдөрлөгийг /2017.11.30/ өдөр ЕБ-ийн 26,59,114,118-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
“Хангай” дээд сургуулийн оюутан залуучуудад /2017.12.01/ өдөр тус тус зохион байгууллаа.Сургалт өдөрлөгт нийт 264 оюутан сурагчид хамрагдлаа.
Энэ жил ДОХ-ын эсрэг өдрийг “Бид сэргийлж чадна. Харин та...” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.