Бүтээлч Хан-Уулчууд 2023

 

өр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023” нээлттэй өдөрлөг 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөсөн өргөө “Степпе Арена”-ын гадна талбайд.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Бүтээгч Хан-Уулчууд” уриан дор зохион байгуулагдана.

Эко дүүргийн баялаг бүтээгчдийг дэмжих, нийтэд сурталчилан таниулах тус өдөрлөгт төр, хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага оролцож, дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

• Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны сурталчилгаа

• Нээлттэй ажлын байр

• Номын худалдаа

• Урлагийн тоглолт

• Төрийн нэг цонхны үйлчилгээ

• Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ

• Хүүхэд, залуучуудад зориулан хөгжөөнт уралдаан, тэмцээн

• Задгай талбайн арга хэмжээ тус тус зохион байгуулагдана.

ЭКО ДҮҮРГИЙН ИРГЭН БҮРИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Степпе Арена”-ын гадна талбайд 10:00-19:00.

“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023