ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АХМАД НАСТАН БОЛОН ТУЛГУУР ЭРХТНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЦАХИМ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"И-Монгол академи" Цахим ур чадварын газраас Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран "E-Mongolia аппликэйшн ашиглалт, хамтын ажиллагаа" сэдэвт онол, практик хосолсон сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтаар E-Mongolia аппликэйшны танилцуулга, өөрт хэрэгцээт үйлчилгээг аппликейшн ашиглан түргэн шуурхай авах, мөн иргэдийн цахим хэрэглээнд тулгамдаж буй асуудлуудыг тодруулж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллалаа.