Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, нөлөөллийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан. Тус зорилтын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Хан-Уул дүүргийн орон тооны бус салбар зөвлөлөөс 2022 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд “Ээлтэй байгууллага”-аар Албан бус-Насан туршийн боловсролын төв шалгарч, шагналаа гардан авлаа.