БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын суралцагчийн хөгжил, хамгаалал, Тэгш хамруулах боловсрол, Насан туршийн суралцахуйн бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч Б.Мянган, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын харьяа Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Г. Одбаатар, ахлах мэргэжилтэн С.Ундрах, мэргэжилтан Б.Батсүрэн, Л.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдамжийн дагуу манай байгууллага дээр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн төвийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж:
- Бодлогын баримт бичиг түүний боловсруулалт, хэрэгжилт
- Төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл
- Орон нутгийн түвшинд гарсан баримт бичиг, шийдвэр
- Байгууллагын түвшинд боловсруулсан баримт бичиг
- Төвийн материаллаг нөөц, сургалтын орчин, хангамж
- Хүний нөөц, хангамжийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.