“ӨНӨӨДРИЙН ХЭРЭГЛЭЭ- МАРГААШИЙН УЛ МӨР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх,тогтвортой хэрэглээг дэмжих, амьдралд зөв хэвшил төлөвшүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ удаад гэр бүлийн боловсролын багш М.Чанцалдулам, амьдрах ухааны боловсролын багш С.Анхтуяа нар “Экологийн ул мөр-агаарын бохирдол” сэдвээр 73-р цэцэрлэгийн багш ажилчдад сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар бидний өдөр тутмын үйлдэл, амьдралын хэв маягаас экологид үлдэж буй ул мөрүүдийн талаар мэдээ мэдээллүүдтэй танилцаж  агаарын бохирдол, хөрсний бохирдол ч бидний буруутай үйлдлийн ул мөр бөгөөд тогтвортой хэрэглээг амьдралдаа хэвшүүлснээр уг асуудлыг эерэгээр шийдэж болох талаар хэлэлцлээ.

Сургалтын үр дүнд иргэд нэг удаагийн зохисгүй хэрэглээ болон худалдан авалт нь байгальд маш их хэмжээний сөрөг үр нөлөө үзүүлдгийг таньж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж, тогтвортой хэрэглээг дэмжих олон олон бүтээлч санааг бие биенээсээ суралцаж цаашид гэр бүл, ажлын орчиндоо хэвшүүлэхээр боллоо.