“ЗӨВ ДАДАЛ-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ”

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар “Амьдрах ухаан”-ны  агуулгын хүрээнд ирээдүйн эзэд болсон хүүхэд залуучуудыг эрүүл, эрч хүчтэй, чадварлаг боловсон хүчин болгон төлөвшүүлж,  эрсдэлгүй, эко орчинд амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангах, аз жаргалтай өрх гэрийн гишүүн байлгах зорилгоор  ШУТИС-ийн Мех.ТС-ийн МСҮТ-ийн авто машины засварчны 2 а,б, хүнд машин механизмын засварчны 2 а ,  хүнд машин механизмын оператор 1 а  ангийн нийт  150 оюутанд “Хорт зуршлаас урдчилан сэргийлэх нь”  хичээлүүдийг 2018 оны 03 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үүнд:  1. “Та тамхийг татдаг уу?, Тамхи таныг татдаг уу?”

           2. “Архины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх нь”

           3.” Мансууруулах бодисны хор хөнөөл “

           4.”Цахим орчны хор хөнөөл, түүнээс хэрхэн сэргийлэх вэ? “

Тус сургалтын үр дүнд аливаа хүний  буруу зуршил, бусдаас онцгой харагдах гэсэн хүсэл нь эрүүл мэнд, оюун санаанд нь хэрхэн муугаар нөлөөлж, донтолтонд  хүргэдэг болохыг залуучуудад хүргэлээ.  
     

Сургуулийнхаа суралцагчдын эрүүл мэнд, цаг зав, ирээдүйн төлөө санаа тавьж бидэнтэй хамтран ажилласан ШУТИС-ийн Мех.ТС-ийн МСҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье.