ХОРТ ЗУРШИЛ

Хорт зуршил “Залуус бидний сонголт биш”

Албан бус –Насан туршийн боловсролын төвөөс  Механик тээврийн сургуулийн харъяа МСҮТ-ын суралцагчдад Хорт зуршил сэдвийн хүрээнд “архи, тамхи, мансууруулах бодис, цахим донтолт “–ын   талаар сургалт зохион байгуулж, тэдгээрийн хор нөлөө гарч болох сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлсэн ба энэ удаагийн сургалтын онцлог тал нь МСҮТ-ын 1,2-р курсын бүх бүлгийн суралцагчид  хамрагдсан, идэвх оролцоо сайтай сургалт боллоо.

Сургалтын үр дүнд оюутан залуус хорт зуршлаас татгалзах чадвар, мэдлэгийг эзэмшиж, үе тэнгийхэндээ  зөв үлгэр дууриал, эерэг хандлагыг түгээсэн үр дүнтэй сургалт боллоо.