“Уншихгүй бол сэтгэхгүй” номын анхдугаар дуудлага

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран “Уншихгүй бол сэтгэхгүй” номын анхдугаар дуудлагыг эхлүүллээ.

Энэ удаад иргэдийн ном унших хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх, ёс суртахууны хэм хэмжээг баримтлах эерэг хандлагыг хувь хүн, хамт олонд бий болгох зорилгоор академич, профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлийн  “Чингис хааны ёс суртахуун- эрх зүйн шастир”  номыг сонгон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олныг номын дуудлагадаа анхлан урив.

Номын дуудлага нэг сарын хугацаанд үргэлжилж

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс

Хууль зүй, архивын тасаг

Цэргийн штаб-ын хамт олон номоо уншиж хэлэлцэн хаалтын үйл ажилагааны үеэр хэлтэс бүр хувь хүн, байгууллагад хэвшүүлэх ёс суртахууны 10 уриалгыг дэвшүүллээ.

Номын дуудлагын үйл ажиллагааг маань дэмжин,  идэвх санаачилгатай оролцож оюунаа тэлэх гэгээн үйлсийн эхлэл болсон та бүхэнд талархал илэрхийлье!

Уг үйл ажиллагаа маань цаашид үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд Хан-Уул дүүргийн эрхэм иргэд, албан хаагч та бүхнийг идэвхтэй оролцож номын ертөнцөөр хамтдаа аялна гэдэгт итгэлтэй байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!