Монгол банк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 9 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвд Нийслэлийн 8 дүүргийн багш нарт зохион байгууллаа.
Сургалтанд дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвийн 3 багш хамрагдаж иргэдэд санхүүгийн мэдлэгийг хэрхэн олгох тухай заах аргад суралцлаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургагч багш бүр онцгой үүрэгтэй оролцох юм. Санхүүгийн боловсрол олгох сургалт нь бүх насны иргэн бүрт хүрэх бөгөөд өрхийн амжиргааны чадавхи санхүүгээ хэрхэн зөв удирдахаас хамаардаг болохыг ойлгуулах, үүний тулд орлогоо зөв зарцуулах, урт богино дунд хугацааны зорилготой хуримтлал үүсгэх, санхүүгийн бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэлтэй болох үүнээс өөрт хэрэгтэйг сонгон үйлчлүүлэх, санхүүгийн сахилга батад сургах олон төрлийн мэдлэг олгох юм.
\