Иргэн та өөртөө санхүүч...

Залуучууд санхүүгийн боловсролоо дээшлүүлэх сургалтанд идэвхтэй хамрагдаж байна

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс санаачилан 10 дугаар хорооны Ардчилсан Залуучуудын Холбоотой хамтран залуучуудад “Мөнгөний үнэ цэнэ”, “Мөнгөө хэрхэн хуримтлуулж сурах вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалт нь оролцооны аргад тулгуурлан багийн үйл ажиллагааг дэмжиж, мөнгө түүний үнэ цэнэ, хуримтлалын тухай ойлголт, хэрхэн хурмтлал үүсгэх арга замыг таниулснаар санхүүгийн боловсролыг  дээшлүүлэхэд чиглэсэн.

Сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд сар бүрийн орлого, зарлагыг оролцогчдоор тооцоолуулан сургалтыг явуулснаар хуримтлал үүсгэх ойлголттой болсон юм.

Оролцогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх эерэг уур амьсгалыг бий болгох зорилгоор Том загас жижиг загас, баавгай болжмор гэх мэт алжаал тайлах дасгалуудыг зааж, багаар ажиллуулснаар сургалт үр дүнтэй боллоо.