Хүн бүр өглөө, орой шүдээ угаадаг нь эрүүл мэндээ хамгаалж буй зөв зуршил юм. Яг үүний адилаар өөрсдийн сайн зуршлыг улам бүр хөгжүүлснээр хэрхэн өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрч, хорт муу зуршилаасаа салах арга зам мэдлэг, мэдээлэлийн талаар Механик Тээврийн сургуулийн харъяа - МСҮТ оюутан залуучуудад /2017.11.06/ өдөр Албан бус –Насан туршийн боловсролын төвөөс сургалт, хичээлийг зохион байгууллаа.
Сургалт, хичээлийн үр дүнд oюутан залуус, хорт муу зуршлын үр нөлөө хүний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж, улмаар амьдрал, хичээл суралгандаа амжилт бүтээл гаргах боломж бололцоог нь улам бүр багасгаж байдаг тухай мэдлэг, ойлголттой болсон төдийгүй хорт муу зуршлаасаа салж өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрсэн хүмүүсийн бодит жишээ, түүхийг харилцан ярилцсаны үндсэнд тэднээс үлгэр дууриал аван өөрсдийн мэдлэг ойлголтоо баяжуулсан үр өгөөжтэй сургалт зохион байгууллагдлаа.
Дашрамд манай байгууллага түншлэл хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд Механик тээврийн дээд сургууль, мөн тус сургуулийн харъяа МСҮТ-тэй хамтран ажиллах гэрээг үзэглэсэн нь цаашид сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх үйл хэрэгт ахиц дэвшил гарсныг дурьдах нь зүйтэй болов уу.