“Good Neighbors”

“#Good_Neighbors” Олон Улсын байгууллагын Хан-Уул салбарын Төслийн менежер Д.Өлзийхишиг, мэргэжилтэн Г.Бадамсүрэн нартай Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төв 2021 үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулан, санал солилцсон уулзалт боллоо. Уулзалтын хүрээнд зорилтот өрхийн эцэг эх, хүүхдүүдэд хувь хүний хөгжлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж мөн “Өрхийн орлого дэмжих” төслийн багт санхүүгийн боловсрол олгох сургалт, “Байгальд ээлтэй бүтээлч бүлэг” төслийн хэнд Тогтвортой хөгжлийн боловсрол сургалтыг тус тус явуулахаар боллоо.