Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв нь иргэд, албан байгууллагуудад чиглэсэн цахим сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд 2021.03.12-нд Соёл гоо зүйн боловсролын багш А.Цэндмаа “Биеэ авч явах соёл “ сэдвээр нийслэлийн 230-р цэцэрлэгийн ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулж олон нийтийн газар биеэ авч явах соёл болон харилцааны орон зай, биеийн хэлэмжийн тухай үзлээ. Сургалтад тухайн байгууллагын 27 ажилтан албан хаагчид хамрагдсан байна. Та бүхэнд амжилт хүсье.