Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн сэтгэл судлаач Б.Хэрлэн хамт олны харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлэх, хувь хүний харилцааны чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдад "Бие биенээ хайрлан хайрлах нь" сэдвээр сургалт зохион байгууллаа

Сургалтаар сурагчид үг хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг, өдөр тутмын харилцаанд бид ямар ямар алдаа гаргадаг вэ, ажлын ачааллаа хэрхэн зохицуулах вэ зэрэг сэдвүүдийн хүрээнд өөрийн сурсан мэдсэнээ тайлбарлан ярилцлаа.

Мөн анги бүр харилцааны соёлтой сурагч, хамт олон болохын тулд хэрэгжүүлэх санаагаа нэгтгэлээ

Сургалтад 14 бүлгийн 400 гаран сурагч хамрагдлаа