АМЬДРАХ УХААНЫ ТАНХИМЫН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2014 – 2016 онд НҮБ –ын Хүн амын сангийн “Залуучуудын хөгжил” төслийн хүрээнд Насан туршийн боловсролын 12 төвд Амьдрах ухааны танхимыг байгуулж байсан билээ. Уг сургалтын танхимын зорилго нь өсвөр үе, залууст амьдрах ухаан болон бэлгийн цогц боловсрол олгох сургалт болон нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад чиглэгддэг.

Тус үйл ажиллагааны хүрээнд амьдрах ухааны танхимын багш нарыг чадавхжуулах ээлжит сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 3 – ны өдөр Хан – Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвд зохион байгуулагдлаа.

Уг сургалтад нийслэлийн 4 дүүрэг, 8 аймгийн амьдрах ухааны боловсролын багш нар оролцож сургалтын 2 дахь өдрөө

НҮБ – ын Хүн амын сангийн мэдээлэл /Хүн амын сангийн мэргэжилтэн Шинэтөгс/

Тунгаан бодох, Төлөвлөх модулийн хэлэлцүүлэг /Үндэсний сургагч багш, МУБИС – ийн БСС – ийн НАТ – ийн ахлах багш Н. Оюут – Эрдэнэ Ph.D./

Гэр бүл төлөвлөлт, Гэр бүлийн эрүүл мэнд /НЭМҮТ – ийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С. Гэрэлмаа/

Өсвөр үеийн эрүүл мэнд БЗХӨ – өөс урьдчилан сэргийлэх / НЭМҮТ – ийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С. Гэрэлмаа / гэх сэдвийн үндсэн ойлголт гэсэн хүрээнд суралцаж цаашид амьдрах ухааны боловсролын агуулга, танхимын үйл ажиллагааны хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хамтран хэлэлцлээ.

Мөн Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн Амьдрах ухааны боловсролын сургалт, үйл ажиллагаа цаашлаад тус төвийн үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөлтэй танилцаж туршлага судлав.

Амьдрах ухааны боловсролын багш нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье!