Хан-Уул дүүргийн Албан бус–Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулсан “Өглөөний зочин” уулзалт ярилцлага амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хүндэт зочноор Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин уригдан ирж, дүүргийнхээ төрийн болон төсвийн байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзан, шинэ өглөөг эхлүүллээ.
Тэрээр сэтгэлдээ хоногшин үлдсэн хүүхэд ахуй насныхаа хөгжөөнтэй дурсамж, өглөөг хэрхэн үр дүнтэй угтдаг , хувь хүний хөгжил, амжилтанд хэрхэн хүрэх талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хүрэлцэн ирсэн иргэдтэй санаа бодлоо солилцлоо.
Манай үйл ажиллагаанд хүрэлцэн ирж шинэ өглөөг хамт угтсан төрийн албан хаагч болон иргэд та бүхэндээ баярлалаа.
Хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Соёлын ордны хамт олон талархал илэрхийлье!