"Банкны нэг өдөр" аялал 2019.10.23
ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс"Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг тохиолдуулан "Голомт банк","Улаанбаатар хотын банк", "Төрийн банк"-ны Хан-Уул дүүрэг дэх салбаруудтай хамтран "Хамтдаа хуримтлуулъя" санхүүгийн боловсролын аяныг зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд "Банкны нэг өдөр" аялалаар ХУД-ийн ЕБС-ийн 18,32,52,115, АБ-НТБТ-ийн сурагчдын төлөөлөл "Голомт банк","Улаанбаатар хотын банк", "Төрийн банк"-ны Хан-Уул дүүрэг дэх салбаруудаар зочилж үйл ажиллагаатай танилцлаа.
Аялалын явцад сурагчид маань банк санхүүгийн салбарын онцлог,бүтэц зохион байгуулалт,үйл ажиллагаа, үйлчилгээнийн соёлтой танилцахаас гадна тэдний насны онцлогт тохирсон бүтээгдэхүүн, хуримтлалын ач холбогдол, санхүүгийн боловсролын анхан шатны ойлголтуудыг авлаа.
Зөвхөн банкны үйл ажиллагаанаас гадна харилцааны соёл, мөнгөтэй харилцах соёл, тууштай байх зан чанаруудын талаар мөн өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч банкны ах эгч нараасаа ихийг суралцлаа.
Бидний хүсэлтийг хүлээн авч ирээдүйн санхүүгийн боловсролтой иргэдийн хөгжилд хувь нэмэр оруулсан "Голомт банк","Улаанбаатар хотын банк", "Төрийн банк"-ны Хан-Уул дүүрэг дэх салбаруудын хамт олонд амжилт хүсье.