Музейгээр аялаж, ухаанаа тэлцгээе...
Сурагчдын оюун ухаан, танин мэдэхүйг тэлэх, нийгмийн үйл ажиллагаанд оролцох идэвхийг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Албан-Насан туршийн боловсролын төвийн дүйцсэн хөтөлбөрийн ангийн суралцагчид 2019 оны 10 сарын 22-ний өдөр “Оюун ухааны олон улсын музей”-гээр аялав.
Оюун ухааны олон улсын музей нь Монгол үндэстэн болон дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил, шинжлэх ухааны зарчмыг тоглоом наадмыг ашиглан хялбаршуулан ойлгуулах зорилготой шинжлэх ухааны танин мэдэхүйн музей юм.
Оюун ухааны олон улсын музейгээр зочлох явцдаа бид :
- Монголын болон олон улсын оньсон ба сэтгэхүй хөгжүүлэх 8000 тоглоом наадгай
- 400 гаруй хөлөгт шатар
- Дэлхийн хамгийн том монгол шатар хөлөг
- 130 орчим хөлөгт тоглоом
- 350 орчим уран зураг үзэж оюун ухаан, танин мэдэхүйн цар хүрээгээ тэллээ.
Мөн оньсон тоглоом, илбийн үзүүлбэр, угсарч эвлүүлдэг гэр, эрийн гурван наадамд зориулсан том шатар, гогодоо наадам, ээдрээ тайлах наадмын тухай үзэж, тоглож сонирхлоо.