“АЛТАН НАМАР-БАЯН НАМАР”

“АЛТАН НАМАР-БАЯН НАМАР”
ХУД-ийн АБ-НТБТ-ийн дүйцсэн хөтөлбөрийн холимог бүлгийн багш,суралцагчдын дунд өгөөмөр баян,ажил хөдөлмөр ундарсан намрын улирлын онцлогийг танин мэдэх,эко хүнс ногоо,жимс жимсгэний ач тусыг мэдэж хэрэглэж хэвших,бүтээлч сэтгэлгээ,хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор “АЛТАН НАМАР-БАЯН НАМАР” үйл ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд сурагчдын дунд:
-“Алтан намар”гар зургийн уралдаан,
-“Алтан намар” зохион бичлэгийн уралдаан
- Багаараа хамтран эко эрүүл шинэ хүнсний ногоо,жимс жимсгэнээр ширээ засах
- Багш нартайгаа хамтран бүтээлч сэтгэлгээгээ уралдуулан жимсээр бүтээл хийх болон
- Мөн хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулагдав.
Авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээ,ур ухаанаа уралдуулсан тэмцээнүүдийн маань дүн гарч гар зургийн уралдаанд суурь бүлгийн сурагч О.Эмүжин ,гар зургийн уралдаанд суурь бүлгийн сурагч С.Одбаяр нар тэргүүлэв мөн шилдэг багаар Мөнх-Энэрэл ахлагчтай нэгдүгээр баг шалгарч гарын бэлэг, өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.
Ийнхүү үйл ажиллагаа маань сурагчдын инээд хөөр,баяр баяслаар дүүрэн байж таньж мэдсэн,хийж бүтээсэн үр бүтээлээр баян болж өнгөрлөө.
Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон тус төвийн удирдлага,багш,ажилтнууд, дүйцсэн хөтөлбөрийн ангийн суралцагчдад талархал илэрхийлье.