Үе тэнгийнхнээсээ үлгэрлэе
Дүйцсэн хөтөлбөрийн ангийн суралцагчдын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, зорилгыг тодорхойлуулах, өдөр тутмын суралцах үйл ажиллагааг үр бүтээмжтэй болгох зорилгоор “ Үе тэнгийнхнээсээ үлгэрлэе” уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн 12а ангийн суралцагч Б.Азжаргал манай төвд хүрэлцэн ирж Дүйцсэн ангийн суралцагчидтай ярилцлага хийн өөрийн үзэл бодол,туршлага, ололт амжилтаасаа хуваалцлаа.
Сурагч Б. Азжаргал нь:
• Өдрийн төлөвлөгөө гаргахын ач тус болон өөрт гарсан өөрчлөлт
• Өглөө хэрхэн эрт босч сурах
• Ямар ямар төрийн бус байгууллагад хамрагдаж болох вэ? бидэнд ямар ашиг тустай вэ?
• Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж сурах
• Мөнгөний үнэ цэнэ, түүнийг хэрхэн зарцуулах талаар өөрийн эерэг дадал хэвшил,үнэт зүйл,туршлагаа хуваалцаж үе тэнгийн найзууддаа үлгэр дуурайлал боллоо
Манай төвийн дүйцсэн хөтөлбөрийн суралцагчид ч мөн адил эерэг зөв дадал, хэвшил,өөрийн үзэл бодол үнэт зүйлтэй байх, тууштай идэвхтэй,шаргуу хичээнгүй байхын давуу талыг суралцаж цаашдаа өдөр тутмын амьдрал, цаашдын хүсэл зорилгодоо тусган авч нэг өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ.
Б.Азжаргалдаа талархал илэрхийлж амжилт хүсье.