"Бүтээлч бүсгүйчүүд"

2019.09.27-ны энэ ѳдѳр арвин эрдмийн олз, шинэ шинэлэг санаа,хийж бүтээхийн ѳрнүүн хүслээр бялхсан Албан бус-Насан туршийн боловсролын тѳвийн мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин гоо сайхны ангийн үе үеийн тѳгсѳгч бүтээлч бүсгүйчүүдийн амжилт бүтээлээ хуваалцсан ѳдѳр байлаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин, маникюрын сургалтыг 2016 оноос тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Энэ удаагийн үйл ажиллагаанд уг сургалтын үе үеийн тѳгсѳгчид , Хан-Уул дүүргийн иргэд уригдан оролцов.Мѳн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Энхбаатар,Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тѳвийн ахлах мэргэжилтэн О.Ундармаа нар оролцож тѳгсѳгчдѳд цаашдын ажил эрхлэлт,бизнес,үйлчилгээ,үйлдвэрлэлтэй холбоотой чухал мэдээллийг хүргэв.

Мѳн оёдол эсгүүрийн сургалтын тѳгсѳгчдийн бүтээлийн үзэсгэлэн, гоо сайхан маникюрын тѳгсѳгчдийн сургалтын үйл явцын дадлага ажилтай зочид,иргэд маань үзэж танилцаж сонирхсон мэдээлэлдээ хариулт авч ээлжит сургалтын бүртгэлд хамрагдлаа.Азын сугалааны эзэд болж гоёхон бэлгэнүүдээ ч бас авлаа.

Түүнчлэн ес дүгээр сарын тѳгсѳгчдийн загварын үзүүлбэрийг үзэж сонирхон ѳмнѳх үеийн тѳгсѳгчдийн амжилт,туршлага,түүхийг хуваалцаж отгон тѳгсѳгч нартаа чадамжийн гэрчилгээ, үнэмлэхийг гардуулан ѳгѳв.

Тѳгсѳгчид,албан байгууллага,иргэд, сургалт үйл ажиллагааны маань уялдаа холбоо,цар хүрээг тэлсэн үйл ажиллагаа боллоо.


Иргэн та ч гэсэн энэхүү сургалтуудад хамрагдахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

ХУД Албан бус-Насан туршийн боловсролын тѳв

70000448, 95021560