Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрийг тохиолдуулан 2019.05.30-ны ѳдѳр ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын тѳвийн дүйцсэн хѳтѳлбѳрийн ангийн сурагчид,эцэг эхчүүдийн дунд "Хүүхэд бүрийн инээмсэглэл" эрдмийн баяр,гэр бүлийн ѳдѳрлѳгийг зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд дүйцсэн хѳтѳлбѳрийн холимог бүлгийн сурагчид сайхан бичиг,гар зураг,декупаж сургалтын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж хѳгжмийн сургалтын хүрээнд суралцсан ардын болоод даралтад хѳгжмийн уянгалаг ая, сонсголонт дуу шүлгээрээ гэр бүл,багш ажилчид,зочид тѳлѳѳлѳгчдѳд мэндчилгээ дэвшүүллээ.

Үргэлжлэн гэр бүлийн гишүүдтэй хамт хѳгжѳѳнт буухиа тэмцээнд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.Мѳн уншлагын цаг үйл ажиллагааны хүрээнд "Зааны тугал" том номын агуулгаар хуруун тоглоом ашиглаж дүрт тоглолт үзүүллээ. Үйл ажиллагааны тѳгсгѳлд 2018-2019 оны хичээлийн жилийн хамгийн хамгийн номинациа шалгаруулж Eguur.mn , Goodneighbors, Дэлхийн зѳн олон улсын байгууллагын ах эгч нараасаа гоёхон бэлэгнүүд гардан авлаа. Ийнхүү сурагчид маань сурсан мэдсэнээ тайлагнаж, авьяас чадвараараа гэрэлтэж ,гэр бүлтэйгээ аз жаргал инээд баяслаар дүүрэн нэг ѳдрийг сайхан бүхэнд бялхаж ѳнгѳрүүллээ. Гоёхон бэлэг гардуулж сурагчдыг маань урамшуулсан албан байгууллагууддаа амжилт хүсье.