Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь багш, удирдах ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран суралцах зорилгоор нийслэл,аймгуудын насан туршийн боловсролын төвүүдээс туршлага судлах ажлыг эхлүүлж Дорнод аймаг, Сонгинохайрхан дүүргүүдийн НТБТ-үүдтэй танилцсан билээ.Уг үйл ажиллагааны үргэлжлэл болж 2019 оны 05 сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Туршлага солилцох үйл ажиллаагааны хүрээнд:
Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааны онцлог,бүтэц зохион байгуулалт, ололт амжилт,шинэ санаа санаачилга, хамтын ажиллагаа түншлэл,заах арга зүйн онцлог, багшийн хөгжлийг дэмжиж буй байдал зэрэгтэй танилцав.
Мөн авьяаслаг багш ажилчдын ардын хөгжмийн мэндчилгээ,байгууллагын сургалтын танхим,амьдрах ухааны боловсролын сургалтын хүрээнд урлагдсан бүтээлүүдийг үзэж сонирхон хамтдаа ажлын дасгал хийж, бум бум бүжгийг бүжиглэж сурав.
Тус төвийн захирал Д.Оюунсүрэн байгууллагын үйл ажиллагааны онцлог,шинээр санаачлан зохион байгуулсан ажил, сургалтын менежер Ц.Нямаа сургалтын үйл явц,ололт амжилт, нийгмийн ажилтан Г.Мягмар дүйцсэн хөтөлбөрийн ангийн суралцагдын зохион байгуулж буй хүүхэд хөгжил,хамгааллын үйл ажиллагааг танилцуулан туршлагаа хуваалцлаа.
Үйл ажиллагааны төгсгөлд насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа, сургалтын талаар харилцан санал бодлоо хэлэлцэв.
Ийнхүү энэ удаагийн туршлага солилцох үйл ажиллагаанаас арвин их олз туршлагатай ирлээ.Биднийг хүндэтгэн угтсан Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хамт олондоо талархал илэрхийлж,амжилт хүсье.
БГД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв