Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин, маникюр, солонгос хэлний сургалтуудын 4 дүгээр сарын төгсөлтийн үйл ажиллагаа 2019.04.26-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэ сард солонгос хэлний 40, оёдол, эсгүүрийн 120, үсчний 120 цагийн тус тус хөтөлбөрт 35 иргэн амжилттай суралцаж нийт 35 иргэн “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа. Төгсөгчид нь өөрсдийн хийж урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилууллаа.
Энэ сард солонгос хэлний сургалтаар 20 хоногийн хугацаанд өөрийгөө танилцуулж, олон нийтийн газар хэрхэн харилцах, цаашлаад эссэ бичих чадварт хүртэл суралцсан байлаа. Төгсөлтийн үеэр өөрсдийн сурсан хэлээрээ зохиомжит үзүүлбэр үзүүллээ.
Мөн оёдлын сургалтад биеэс хэмжээ авах, суурь эсгүүр гаргахад тулгуурлан монгол цамц, дээл эсгэж оёх, плаж, юубка зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгох анхан шатны бүх дамжлага ойлголт мэдлэгтэй болдог.
Үсчин, маникюрын сургалтаар засалт, тайралт, будалт, өнгө өөрчлөх, тэжээл, эмчилгээ, хумс арчилгаа болон будах дадлагыг хийж сурцгаасан.
Нийт төгсөгчиддөө өндөр амжилт, аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсье.
Манай төвд сар бүр зохион байгуулагддаг дээрх сургалтуудад та ч бас суралцах бүрэн боломжтой.
Холбогдох утас: 95021560
Байршил: ХУД-ийн 3-р хороо, “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 2 давхарт Албан бус-Насан туршийн боловсролын төв