Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт” 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уг үйл ажиллагаанд Албан бус-Насан туршийн боловсролын төв гамшигт нэрвэгдсэн иргэдэд тайвшрах, айдас цочирлоо зөвөөр гадагшлуулахад нь туслах, үүссэн нөхцөл байдлыг ухамсартайгаар хүлээн авч даван туулах, эргээд хэвийн амьдралдаа шилжин ороход нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төв” байгуулан ажиллалаа. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төв нь орчны нөлөөллөөр гамшигт өртсөн иргэдийг тайвшруулах, багт хуваан бүлгийн ярилцлага хийх, эцэг эхээсээ төөрсөн, өнчирч үлдсэн хүүхдийг зураг зуруулах, үлгэр ярих, тоглох, тэврэх зэргээр тайтгаруулах боломжтойгоор дотоод зохион байгуулалтаа хийлээ.
Сэтгэл зүйн төвийн үйл ажиллагаатай Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Хошууч генерал Т. Бадрал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлан, Дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Г. Батсайхан, Засаг даргын тамгын газрын дарга Б. Энхболд нар танилцлаа.
Цаашид гамшигт өртсөн иргэдийн сэтгэл зүйн онцлог болон түүнтэй ажиллах арга барилд суралцах хэрэгцээ маш их байна