Гоо зүйн-мэдрэмжийн боловсролын багшийн  3-р сарын сургалтууд амжилттай явагдлаа.

Гоо зүйн-мэдрэмжийн боловсролын багшийн  3-р сарын сургалтууд амжилттай явагдлаа.

Хан-Уул дүүргийн албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүйн-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд  утга зохиол, уран зураг, бие бялдарын хөгжил, сайхны тухай , нөхөн үржихүйн эрүүл мэнд, бага зардлаар хөрөнгө үүсгэх, амжиргаа дэмжих хөтөлбөрүүдийн  хүрээнд  эерэг харилцаа,  зөв дадал, хайр энэрэл, эрүүл эрч хүчтэй ажиллах, хүчийг түгээсэн сургалтуудыг  сар бүр тогтмол зохион байгуулсаар ирсэн.  Энэ сард  бидэнтэй хамтран  Цагдаагийн-1 хэлтэс, 12, 53, 71-р цэцэрлэг,  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтэс,  , 5-р хороо , Монгол дахь УЗН-ийн Хан-Уулын салбар, Алтан босго сургуулийн  хамт олондоо талархал илэрхийлье.

Сургалтын хүрээнд  3-р сард

  • Хувцаслалт
  • Ажлын байран дах дасгал хөдөлгөөн
  • Азарганы ноцолдоон
  • Ижийдээ нас гуйсан нь
  • Өвгөдийг битгий шоол
  • Сайхны тухай ойлголт
  • Биеэ авч явах соёл
  • Дуу төрсөн түүх
  • Гоо сайхан гэсэн сэдвүүдийн хүрээнд  12, 53, 71-р цэцэрлэг,  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтэс,  , 5-р хорооны захиалгат сургалтуудыг цаг бүрт нь зохион байгуулсан.

Хорт зуршил

  • “Архины хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь”  сэдвээр Цагдаагийн-1 хэлтэстэй хамтран  Эрүүлжүүлэх байранд сургалтыг долоо хоногийн  3 өдөр тогтмол явуулан нийт 70 хүн,   “Алтан босго” сургуулийн өсвөр насны , ахлах ангийн нийт 192 сурагчдад захиалгат сургалтыг явуулж  3-р сард нийт 262 хүнд хүрч үйлчилжээ.

Бага зардлаар хөрөнгө босгох сургалт

  • ХУД-н 5-р хорооны захиалгаар 15 иргэнд сутайж хийх сургалтыг амжилттай зохион явуулж, суралцагч бүр ээмэг зүүлтний хослолтой болж, ур чадвар, сэтгэмжээ нэмсэн сургалт болсон.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд

  • Хан-Уул дүүргийн УЗН-н захиалгаар  өсвөрийн улаан загалмайчуудад  эрүүл зөв амьдрах, үнэн мэдээлэлтэй байж аливаа эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцуулах зорилгоор 60 хүүхдэд сургалт зохион явуулсан.   

Та бүхэн манай байгууллагаас үнэ төлбөргүй, Үнэ цэнэтэй сургалтыг доорх хаягаар орж аваарай.

Байгууллагын цахим хаяг:

  1. www.hudabntnt.edu.mn
  2. Khanuul-ub@ncle.edu.mn
  3. ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв