Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ДӨРӨВ. АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, 13, 16-р хороо Туул тосгоны захирагчийн албатай хамтран FAMILY HIKING DAY гэр бүлийн өдөрлөгийг 2019,03,23-ны өдөр гэр бүл дэх гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг гэр бүлдээ цаг гаргах хамтдаа байх боломжийг олгож эерэг хандлагатай гэр бүлийг төлөвшүүлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгт 60 гаруй эцэг эх хүүхдүүд хамрагдаж

  • "Ухаанаа уралдуулъя" сэтгэхүйн тэмцээн
  • "Аав ээж би" хөгжөөнт буухиа тэмцээн
  • Хүүхдүүдийн дунд “Ирээдүйн эрдэмтэд” тэмцээн
  • "Би ханиа мэднэ" хөгжөөнт асуулт хариулт
  • Эцэг эхийн дунд олс таталтын тэмцээн
  • "Хайрын хүч" гэр бүлийн тэмцээн
  • "Family's Got Talent" зэрэг авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа уралдуулсан тэмцээнд оролцож цэвэр агаарт гэр бүлээрээ халуун дулаан эерэг нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэв.

Тэмцээн уралдаанд идэвхтэй оролцсон гэр бүлүүдэд талархал, дурсгалын зүйл, мөнгөн шагнал гардуулж баяр хөөр дүүрэн гэрийн зүг буцлаа.

Хамтдаа нэгэн гайхалтай өдрийг хамт өнгөрүүлсэн бүх гэр бүлүүдэд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Мөн хамтран ажилласан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Туул тосгоны захирагчийн алба, 16-р хорооны хамт олонд талархал илэрхийлье.

Гэр бүл бүхэн аз жаргалаар бялхаж байг