Багийн амжилт таниас шалтгаална...

Багийн амжилт таниас шалтгаална...

                Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019-2020 оны дэвшүүлсэн “Баг хамт олны ажиллагааг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Хамт олны харилцаа” болон “Багаар ажиллах чадвар” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. 
Сургалтаар:
Харилцаа, түүний хэлбэр
Хүмүүстэй харилцахдаа анхаарах зүйлүүд
Хамт олны харилцааг сайжруулах арга зам
Багаар ажиллахын давуу болон сул тал
Багаар ажиллах хэрэгцээ шаардлагуудын талаар мэдээлэл, ойлголтыг өгч практик үйл ажиллагаан дээр тулгуурлан хэлэлцэж санал бодлоо солилцов.

             Сургалтын үр дүнд харилцаа түүний хэлбэр, соёлын талаар танин мэдэж, хүмүүстэй болон хамт олонтойгоо харилцахад гарч буй зөрчлүүдийн тухай харилцан ярилцан сайжруулах арга замуудыг тодорхойллоо. Мөн багаар ажиллахын хэрэгцээ шаардлага , давуу талуудыг практик дасгал ажил дээр хамтран хийж, цаашдын багаар гүйцэтгэх үйл ажиллагаанууд дээрээ анхаарах зүйлүүдийг мэдэж авлаа.