Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвийн сургалт, үйл ажиллагаатай танилцах, багш нарыг чадавхжуулах, туршлага судлах зорилгоор 2018 оны 1-р сарын 10-наас 1-р сарын 14-ний өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол соёл,урлагийн газраар зочлон туршлага судаллаа.
Туршлага солилцох энэхүү үйл ажиллаагааны хүрээнд:
Боловсрол соёл,урлагийн газрын дарга А.Нансалмаа Дорнод аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааны онцлог, ололт амжилт,шинэ санаа санаачилга, хамтын ажиллагаа түншлэл,хөтөлбөр төлөвлөгөө, бичиг баримт боловсруулалт,заах арга зүйн онцлог, багшийн хөгжлийг дэмжиж буй байдал зэргийг танилцуулав.
Мөн туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд багш нарын заах арга зүйд дэмжлэг үзүүлэх,бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор 1 сарын 11,12-ны өдрүүдэд “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь” арга зүйн сургалтыг зохион байгуулж,
-Оюуны довтолгоо
- Зогсолттой уншлага
- Гэрлэн дохионы арга
- Уншингаа тэмдэглэл хөтлөх
-KWL
-Хэлэлцүүлгийн арга зэрэг аргуудад суралцаж, насан туршийн боловсролын үйлчилгээний өнөөгийн байдал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэв.
Үргэлжлэн 1 сарын 13,14 -ний өдрүүдэд “Насан туршийн боловсролыг олон нийтийн хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдаж, багш нарын цахим хэрэглэгдэхүүн, 5 чиглэлийн үйл ажиллагааг судалж, Хан-Уул цогцолбор сургууль болон Дорнод аймагтай танилцлаа.
Ийнхүү энэ удаагийн туршлага солилцох үйл ажиллагаанаас арвин их олз, арга зүйн баялаг сантайгаар буцан ирлээ. Биднийг хүндэтгэн угтсан Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол соёл,урлагийн газрын хамт олондоо талархал илэрхийлж,амжилт хүсье.