• Харилцаа ёс зүйн боловсролын чиглэлээр Нийслэлийн 145-р цэцэрлэгийн багш, ажилтнуудад “Эерэг харилцаа, хандлага” болон “Ёс суртахууны хэм, хэмжээ” сэдвээр, Амьдрах ухаан санхүүгийн боловсролын “Өсвөр насны хүүхэдтэйгээ харилцах нь” сэдвээр Нийслэлийн 52-р сургуулийн ахлах ангийн эцэг эхчүүдэд сургалт зохион байгууллаа.
• Мөн багш А. Болормаа, С. Энхзаяа нар Улсын бүртгэлийн ажилтнуудад “Стрессийг зохицуулах нь” болон “Эерэг харилцаа, хандлага” сэдвээр сургалт зохион байгуулав.
• Бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээний багш Ц. Дуламсүрэн "Богцон дахь өв соёл" сургалтыг Хангай МСҮТ-ийн 20 суралцагчид зохион байгуулж энэ долоо хоногт 144 хүнд хүрч үйлчилсэн байна. Хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.