ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДИЙН НИЙГЭМ ДЭХ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ

Цахимаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх, гар урлал, компьютерын сургалтад хамрагдах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Мөн иргэдийн тасралтгүй боловсролыг дэмжихийн тулд “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны брайль болон ярьдаг ном хэвлэх төвтэй хамтран манай байгууллагын номын сан нь 100-500 иргэдэд брайль болон ярьдаг номоор үйлчлэх арга замыг эрэлхийлж байна.