“АРХИГҮЙ, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ – АЗ ЖАРГАЛТАЙ МОНГОЛ ГЭР БҮЛ” ТӨСЛИЙН СУРГАЛТУУД ЯВАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 2.7.1.4-д заасан “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд зохион байгуулна” гэсэн заалтыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн хэмжээнд архины хамааралтай иргэдийн тоог бууруулах, гэр бүлийн хүчирхийлэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд “Архигүй, хүчирхийлэлгүй–Аз жаргалтай монгол гэр бүл” аяныг зохион байгуулж байгаа билээ.