Энэ сарын цахим сургалтын хүрээнд харилцаа, ёс зүйн боловсролын чиглэлээр багш С. Энхзаяа Нийслэлийн 121-р цэцэрлэгийн 35 багш, албан хаагчдад “Хамт олны харилцаа”, “Удирдах, удирдуулах ёс”, “Үг яриагаа цэгнэе”, “Суралцах ба бүтээлч санаа дэвшүүлэх чадвар”, “Тогтвортой хэрэглээ” сэдвүүдийн хүрээнд 5 удаагийн онлайн сургалт зохион байгуулсан. Мөн Нийслэлийн 63-р сургуулийн 34 багш, ажилтанд “Эерэг харилцаа, эерэг хандлага сэдвээр” онлайн сургалт зохион байгуулсан. Цахим сургалтын үйл ажиллагаанд нийт 209 суралцагчид хамрагдсан байна.
Харин танхимын сургалтыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн албан хаагчдад багш У. Баярцэцэг “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр багш С. Энхзаяа “Эерэг харилцаа, эерэг хандлага сэдвээр” 35 албан хаагчдад сургалт зохион байгуулсан. Компьютерын багш Р. Ундармаа 7-р хорооны албан хаагчдад компьютерын анхан шатны цуврал сургалтыг зохион байгуулж байна. Танхимын сургалтад 70 суралцагч хамрагдсан байна.
Энэ сарын үндсэн чиглэлийн сургалтын үйл ажиллагааны хүрээнд нийт 279 иргэнд хүрч үйлчилсэн байна.
Хамтран ажилласан иргэд, албан байгууллагуудад талархалт илэрхийлье.