Тус аяны хүрээнд 10 дугаар сард дараах ажлыг зохион байгууллж ажилласан.
1. Архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэд болон тэдний ар гэрийн судалгааг амьдран суудаг хороодоос нь авч, нэгдсэн бүртгэл хийсэн.
2. Цагдаагийн 1,2-р хэлтэс, хороодын цагдаа, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж, дээрх иргэдийн оролцоог хангах талаар ажиллаж байна.
3. Дээрх иргэдээс авах тандалтын судалгааны асуумжийг боловсруулж, 30 иргэнээс судалгаа авч, нэгтгэж, мэдээллийн сан үүсгэсэн.
4. Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран 2021 оны 10 дугаар сарын 08, 15-ны өдрүүдэд 2 удаа сургалтыг зохион байгуулж нийт 52 иргэнийг хамруулсан.
Мөн тэдний ар гэрийнхэнтэй уулзаж манай байгууллага дээр сар бүр явагддаг оёдол эсгүүрийн ангид 4, үсчний ангид 4, компьютерын ангид 2, солонгос хэлний сургалтад 5, нийт 15 иргэн 11 дүгээр сард суралцах хүсэлт гаргасаны дагуу сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн.