/БСШУСС-ын 2018 оны А/168 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн

362 дугаар тушаалын хавсралт

 

 

 

БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРӨӨР СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ

 

                                                           

НЭГ. Нийтлэг үндэслэл

 

1.1. Иргэдэд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн  албан бус сургалтыг дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэнэ.

 

1.2. Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй сургуулийн насны хүүхдэд суурь боловсрол заавал олгох, бүх нийтийн ерөнхий боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол эзэмшүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалт (цаашид "сургалт" гэх)-ын агуулга, арга зүй, хэлбэр, хугацаа нь суралцагчдын боловсрол эзэмших хэрэгцээ, боломжид тулгуурласан чөлөөтэй, уян хатан, олон хувилбартай байна.

 

1.4. Сургалтын бага боловсролын түвшинд 10 ба түүнээс дээш, суурь, бүрэн  дунд боловсролын түвшинд 15 ба түүнээс дээш насны иргэд хамрагдан суралцана.

 

ХОЁР. Сургалтын зохион байгуулалт

 

2.1. Сургалтыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дүгнэлтийг үндэслэн  сум, дүүргийн Засаг дарга бүртгэж, захирамж гаргаснаар иргэн, хуулийн этгээд (цаашид "сургалт зохион байгуулагч" гэх) бие даасан хэлбэрээр, эсвэл, сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

2.2. Сургалт зохион байгуулах тухай бүртгэлийн хүчинтэй байх хугацаа хоёр жил байх ба сургалтын чанар, үр дүнд үндэслэн, цаашид хоёр жилийн хугацаагаар сунгаж болно.

 

2.3. Сургалт зохион байгуулагч нь сургалт явуулахаар хүсэлт гаргахдаа дараах шаардлагыг хангасан байна:

 

2.3.1.  Сургалт явуулах танхим, техник хэрэгслээр хангагдсан байх;

 

2.3.2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 287 дугаар тушаалаар батлагдсан "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр"-т нийцүүлэн боловсруулж, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар батлуулсан байх;

 

2.3.3. Сургалт явуулахад шаардагдах бага, суурь, бүрэн дунд боловсролын сурах бичиг, сургалтын модулиудыг бэлтгэсэн байх;

 

2.3.4. Сургалт явуулах багш нь багшлах эрхтэй, дүйцсэн хөтөлбөрийн сургалтын агуулга, холимог бүлгийн сургалтын арга зүйн сургалтад хамрагдсан байх;

 

2.3.5. Сургалт зохион байгуулагч нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаас гадна, төсөл, хөтөлбөр, хандив тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүжилтийн бусад эх үүсвэртэйгээ нотолсон байх.

 

2.4.  Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар тус журмын 2.3-т тавьсан шаардлагыг хангасан тохиолдолд дүгнэлтийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. Боловсрол, соёлын газрын дүгнэлтгүй, бүртгэлд ороогүй сургалт зохион байгуулагчид хуульд заасан санхүүжилт олгохыг хориглоно.

 

2.5. Энэхүү журмын 2.3-т тавьсан шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас энэ тухай хариу өгнө.

 

ГУРАВ. Сургалтын баримт бичиг

 

3.1.  Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрт дор дурдсан зүйлийг тусгаж батлуулсан байна:

 

3.1.1. Бага, дунд боловсролын стандартын "Агуулгын стандарт"-д нийцэж, амьдрах ухаанд суурилсан агуулга;

 

3.1.2. Бага, дунд боловсролын стандартын "Арга зүйн хөгжлийн үндэс", зайны болон холимог бүлгийн сургалтын зарчмыг баримталж, суралцагчдын хэрэгцээ сонирхолд суурилсан арга зүй;

 

3.1.3. Бага, дунд боловсролын стандартын "Үнэлгээний стандарт"-д нийцэж, суралцагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн үнэлгээ;

 

3.2.  Сургалтын төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгаж  батлуулсан байна:

 

3.2.1.   Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хичээлийн жилийн бүтэц, зайны сургалт, бие даах болон танхимд хичээллэх сургалтын цагийн хэмжээ, хичээлийн хуваарь;

 

3.2.2.  Багшлах мэргэжлийн боловсон хүчин, санхүүгийн нөөцийн хуваарилалт, тооцоо;

 

3.2.3.  Боловсролын түвшин бүрээр судлах модулийн тоо;

 

3.2.4.  Давтлага, шалгалтын хуваарь.

 

3.3.       Сургалтын явц, үр дүнг дор дурдсан баримт бичигт хөтөлнө:

- Багшийн журнал;

- Суралцагчийн хувийн хэрэг;

-  Бага боловсрол эзэмшсэнийг гэрчлэх батламж;

- Суурь, бүрэн дунд боловсролын үнэмлэх.

 

ДӨРӨВ. Сургалтын хэлбэр, хугацаа

 

4.1.  Хичээлийн жил 10 дугаар сарын 1-нд эхлэх бөгөөд сургалт зохион байгуулагч нь  жил бүрийн 9 дүгээр сарын 25-наас өмнө суралцагчдыг бүртгэж, суралцагч, эсвэл, тэдний хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулсан байна.

 

4.2. Сургалтын үргэлжлэх хугацааг бага боловсролын түвшинд жилд 550-иас, суурь боловсролын түвшинд 730-аас, бүрэн дунд боловсролын түвшинд 790-ээс доошгүй цагаар тус тус төлөвлөнө.

 

4.3. Сургалтыг суралцагчийн мэдлэг, чадварын түвшин, суралцах боломжид тохируулан танхимын, зайны, бие даах, гэрийн буюу шавь сургалт, түр цугларалтын аль нэгээр, эсвэл, эдгээрийн хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд журмын 4.2-т заасан сургалтын хугацааг баримтална.

 

4.4. Суралцагч зайны болон бие даах хэлбэрээр суралцах гэрээ байгуулсан       тохиолдолд жилд хоёроос доошгүй удаа 21 хоногоос дээш хугацаагаар түр   цугларалт болон танхимын сургалтад заавал хамрагдсан байна.

 

4.5. Түр цугларалт ба танхимын сургалтын үед бүлгийг 15-аас, гэрийн буюу      шавь сургалтын үед 10-аас дээш суралцагчтай байхаар тус тус зохион байгуулна.

 

ТАВ. Сургалтын явцад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

5.1. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг даргын  тамгын газар, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын алба тус тус хяналт тавьж, үнэлгээ өгнө.

 

5.2. Хамран сургалт, захиргааны удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг бүх шатны Засаг дарга, сургалтын явц, чанар, үр дүн, хамрагдалтын талаар сургалт зохион байгуулагчаас гаргасан статистикийн мэдээллийг хянах үүргийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар тус тус гүйцэтгэнэ.

 

5.3. Суралцагчийг ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг сургалт зохион байгуулагч, ерөнхий боловсролын сургууль, тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ.

 

5.4. Сургалт зохион байгуулагч нь суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж, төгсөлтийн шалгалт өгөх суралцагчдын дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар дамжуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор багтаан ирүүлэх ба төгсөлтийн шалгалт өгөх, боловсролын үнэмлэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг бага, дунд боловсролын төгсөлтийн шалгалтын журмаар зохицуулна.

 

5.5. Энэ журмын 5.1-д байгаа эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн сургалт явуулах боломжгүй тухай дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга дор дурдсан нөхцөлүүдийн аль нэг шалтгаанаар бүртгэлээс хасах үүрэгтэй:

 

5.5.1. Сургалт зохион байгуулагч хүсэлт гаргасан, хуулийн этгээд татан   буугдсан;

 

5.5.2.Сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг 2-3 удаа зөрчсөн;

 

5.53. Сургалтын орчин, хөтөлбөр хэрэгжилт нь боловсролын стандартыг зөрчсөн, статистикийн мэдээллийг худал гаргасан, сургалт явуулж буй багш энэ журмын 2.3.4-т заасныг хангаагүй;

 

5.5.4. Суралцагчдад ногдох нормативт зардал болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь эрх бүхий байгууллагын шалгалтаар илэрсэн;

 

5.5.5. Албан боловсролын өдөр, орой, эчнээ, экстернат болон албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг давхардуулан суралцах нөхцөлийг бүрдүүлэн, боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон.

 

ЗУРГАА. Санхүүжилт

 

6.1.  Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж буй нэг суралцагчид ногдох нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

6.2. Сургалтын модулиудыг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах бөгөөд дүйцсэн     хөтөлбөрөөр сургалт явуулахад суралцагчаас төлбөр авахгүй.

 

6.3. Сургалт зохион байгуулагчид аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар болон сум, дүүргийн Засаг даргын тамгын газраар дамжуулан улсын төсвөөс санхүүжилт олгохдоо дараах баримт бичгүүдийг үндэс болгоно. Үүнд:

                        -    Сум, дүүргийн Засаг дарга бүртгэсэн тухай шийдвэр

                        -    Сургалт зохион байгуулагч харъяа нутаг дэвсгэрийн Засаг даргатай боловсрол нөхөн олгох, бие даан эзэмших сургалтад иргэдийг хамруулан сургах, үр дүнг тооцох, мэдээлэх талаар байгуулсан гэрээ

                        -    Сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө

                        -    Багшлах боловсон хүчний судалгаа

-    Нэг суралцагчид ногдох хувьсах зардлаас гадна санхүүжилтийн бусад эх үүсвэрийн талаарх баримт нотолгоо

                      -    Суралцагчдын дэлгэрэнгүй бүртгэл

-          Суралцагчтай байгуулсан гэрээ

-          Суралцагчдын шилжих хөдөлгөөний бүртгэл

-          Зохих анги, түвшний болон төгсөлтийн шалгалтын мэдээ, тайлан

 

 

 

6.4. Эдгээр баримт бичгийг жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний дотор аймаг,  нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлэн баталгаажуулсан байна.

 

6.5.  Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар сургалт зохион байгуулагчийн болон сургалтын талаарх статистикийн мэдээллийг нэгтгэн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  хүргүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 06 дугаар сарын 09 өдөр Дугаар 46 Төрийн ордон, Улаанбаатар хот

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

1/“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр (2017-2021)”-ийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх, улсын төсвийн зарлагын ангилалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих зардлын ангиллыг шинээр нэмж тусгах;

3/цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтныг оролцуулан сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрогт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах;

4/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулан хэвтрийн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиг үсгийн болон бага, суурь боловсрол эзэмшүүлэх ажлыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, тохирох хэрэглэгдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байгаа орчинд суурилуулах, зайн сургалтын тоног төхөөрөмж худалдан авах зардал, багшийн цалинг тооцож улсын төсөвт тусгах;

5/бүх шатны Засаг даргын үр дүнгийн гэрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, тухайн орон нутгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сувилалд тэгш хамруулах асуудлыг тусгаж, үүрэгжүүлж ажиллах;

6/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн зориулалтын тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын хүртээмжтэй материал, хэрэгсэл, сурагчдыг тээвэрлэх автобусаар хангах;

7/тусгай сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааран хувьсах зардлыг нэмэгдүүлэх болон ажилласан жил, ур чадвар, ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулсан багш, ажилтан, албан хаагчдын цалин урамшууллын шинэ тогтолцоог бий болгох, зардлыг холбогдох төсөвт жил бүр тусгах;

8/тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгах;

9/хөгжлийн бэрхшээлийг тогтоох олон улсын ангиллыг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, нийгмийн бүхий л үйлчилгээнд хамруулах;

10/хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах;

11/хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад хамран сургах, сургалтын ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах, сургалтын зардал болон тэтгэлгийг улсын төсвөөс олгох;

12/хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах;

13/хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, тэдгээрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

14/тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад хүүхдийн тооноос хамааран туслах багш ажиллуулах, цалин, урамшууллыг жил бүрийн төсөвт тусгах.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Л.Энх-Амгалан/-нд, энэ тогтоолын биелэлтийн явцыг 2018 оны хаврын чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА    Ц.НЯМДОРЖ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН БОЛОН СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН БОЛОН СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын 29 -ний өдрийн

А/425 дугаар тушаалын хавсралт

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН БОЛОН СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадварын ахиц амжилт, үр дүн, төлөвшлийг үнэлж, дүгнэх, хөндлөнгийн хяналт, чанарын үнэлгээ хийхэд энэхүү журмыг баримтална.

1.2.Суралцагчийн үнэлгээ нь сурлагын ахиц, амжилтыг үнэлж, сургалтын арга хэлбэр, зохион байгуулалтад тохируулга хийх; анги дэвших болон сургууль төгсөх шалгалт /цаашид “улсын шалгалт” гэх/ нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлж, сургуулийн үйл ажиллагаа, багшийн арга зүй, ур чадварыг сайжруулах; чанарын үнэлгээ нь боловсролын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгоход тус тус чиглэнэ.

Хоёр. Үнэлгээнд баримтлах зарчим

2.1.Үнэлгээ нь шударга, бодитой, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, шалгуурт суурилсан, суралцагчийн сурах хүсэл эрмэлзэл, сонирхол, ур чадвар, ахиц, амжилтыг дэмжсэн, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх;

2.2.Үнэлж дүгнэх үйл ажиллагаа нь зорилготой, сургалтын хөтөлбөрт нийцсэн, суралцагчийн нас, сэтгэхүй, хөгжлийн ялгаатай байдал, онцлог хэрэгцээг харгалзсан, агуулга, хэлбэр нь уян хатан, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид ойлгомжтой, нээлттэй, ил тод байх;

2.3.Анги дэвших болон улсын шалгалтын сэдэв, даалгавар нь танин мэдэхүйн түвшинд нийцсэн, тохирц, найдварыг шалгасан, нууцлалыг хадгалсан, шалгуулагчдыг хүндэтгэсэн, найдвартай байх.

Гурав. Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ

3.1.Суралцагчийн үнэлгээ нь тэдний эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, төлөвшил, хандлагын өөрчлөлтийг тооцох, сургууль, багшийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулахад чиглэнэ.

3.2.Суралцагчийн үнэлгээ нь оношлох, явцын, үр дүнгийн гэсэн төрөлтэй байх бөгөөд үнэлгээ нь шалгуурт суурилсан байна.

3.3."Шалгуурт суурилсан үнэлгээ” нь суралцагчийн амжилтын түвшинг хүрэх үр дүнтэй харьцуулан үнэлэхэд чиглэнэ.

3.4.Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг боловсролын түвшин, анги, хичээл бүрээр боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага хамтран боловсруулж, батална.

3.5.Оношлох үнэлгээ нь хичээлийн жилийн эхэнд эсвэл нэгж хичээл, бүлэг сэдэв эхлэхийн өмнө суралцагчийн мэдлэг, чадварын түвшинг тандах зорилгоор хийх үнэлгээ байна. Оношлох үнэлгээг ажиглалт, ярилцлага, хэлэлцүүлэг, асуулт, сорил, судалгаа гэх мэт хэлбэрээр хийнэ.

3.6.Явцын үнэлгээ нь суралцахуйг дэмжих, сайжруулах зорилгоор хичээл, сургалтын явцад тогтмол хийх үнэлгээ байна.

3.7.Явцын үнэлгээг хичээлийн явцад суралцагчийн суралцах үйлийг дэмжихэд чиглэсэн ажиглалт, асуулт, ярилцлага, хэлэлцүүлэг, бие даах ажил, рубрик, суралцагчийн өөрийн болон бусад суралцагчийн үнэлгээ гэх мэт арга, хэлбэрээр багш хийнэ. Явцын үнэлгээг сургалтын баримт бичиг /багшийн журнал/-т стандарт бус тэмдэглэгээгээр тэмдэглэж болно.

3.8.Үр дүнгийн үнэлгээг сурлагын амжилтын үр дүнг хэмжих зорилгоор бүлэг сэдвийн төгсгөл болон хагас жил /II улирлын төгсгөл/, хичээлийн жилийн эцэс /IV улирлын төгсгөл/-т хийнэ. Анги дэвших, улсын шалгалт нь үр дүнгийн үнэлгээ байна.

3.9.Үр дүнгийн үнэлгээг аман болон бичгийн шалгалт, сорил, туршилт, судалгааны ажил, тайлан, төсөлт ажил, илтгэл, эссэ, бүтээл, биечлэн хийж гүйцэтгэх зэрэг хэлбэрээр хийнэ.

3.10.Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн ахиц амжилт, өөрчлөлтийг үнэлэхэд I, II ангид оношлох болон явцын үнэлгээ, 111-Х11 ангид оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээний төрлийг ашиглана.

3.11.Үр дүнгийн үнэлгээ нь тухайн хичээл, судлагдахууны агуулгын хүрээнд дараах 8 түвшинтэй байна.

 

Түвшин

 

Үнэлгээ,

хувиар

 

 

Үнэлгээний түвшний шалгуур

 

 

VIII

 

 

 

 

 

90-100

Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, хууль зарчим, зүй тогтлыг бүрэн ойлгож, шинжлэх ухааны үг хэллэг ашиглан аливаа асуудлыг тайлбарлах, тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх, санал гаргах түвшинд эзэмшсэн

Эзэмшсэн мэдлэг ойлголтоо асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах ямар ч нөхцөлд хэрэглэдэг

Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлэн шинжлэн судлах үйлээ төлөвлөдөг

Асуудал шийдвэрлэх, мэдээлэлг боловсруулах оновчтой аргыг сонгон хэрэглэдэг

Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг, түүнийгээ шинжлэх ухааны үүднээс оновчтой илэрхийлдэг

VII

 

 

 

80-89

Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, зарчим, хууль, зүй тогтол, хоорондын хамаарлыг ойлгож эзэмшсэн

Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил бус нарийн төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг

Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлэн шинжлэн судлах үйлээ төлөвлөдөг

Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах оновчтой аргыг сонгодог

Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг, түүнийгээ оновчтой илэрхийлдэг

VI

 

 

 

70-79

Шинжлэх ухааны юмс үзэгдэл, нэр томьёо, ухагдахуун, зарчим, хууль зүй тогтлыг ойлгосон

Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил нарийн төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг

Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлж, шинжлэн судлах үйлийг зааврын дагуу төлөвлөдөг

Асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулах тохирох аргыг сонгон хэрэглэдэг

Асуудал, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодож дүгнэлт гаргадаг

V

 

 

 

60-69

Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахуун, зарчим, хуулийг ойлгосон

Эзэмшсэн мэдлэг ойлголтоо шинэ нөхцөлд зааврын дагуу хэрэглэдэг

Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлж, шинжлэн судлах, төлөвлөхөд оролцдог

Асуудал шийдвэрлэх, мэдээлэлг боловсруулах тохирох аргыг сонгодог.

Асуудал, мэдээллийг эргэцүүлэн бодож, гол санааг илэрхийлдэг

 

 

 

 

IV

 

 

 

 

50-59

Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахуун, зарчмыг бүрэн ойлгосон.

Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил нөхцөлд хэрэглэдэг

Асуулт асуух, асуудал таамаглал дэвшүүлж, шинжлэн судлах үйлд оролцдог.

Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах аргыг сонгон хэрэглэхийг хичээдэг.

Асуудал, мэдээллийг эргэцүүлэн бодож, санал бодлоо энгийн байдлаар илэрхийлдэг

III

 

 

40-49

Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахуун, зарчмыг ойлгох, тайлбарлах түвшинд эзэмшсэн

Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил, хялбар нөхцөлд хэрэглэдэг

Бусдын дэмжлэгтэй, зааврын дагуу хялбар асуудлыг шийдвэрлэдэг

Асуулт асууж, таамаглал дэвшүүлдэг

II

 

 

 

30-39

Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахууныг таних, нэрлэх, цээжлэх түвшинд эзэмшсэн

Эзэмшсэн мэдлэг ойлголтоо заавар, аргачлалын дагуу ашигладаг

I

 

 

0-29

• Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахууныг таних, нэрлэх түвшинд эзэмшсэн

 

3.12.I-II ангид суралцагчийн тухайн хичээлийн жилд хүрсэн үр дүнг явцын үнэлгээнд үндэслэн анги удирдсан багш дүгнэн хувийн хэрэгт бичиж, эцэг эх, асран хамгаалагчид танилцуулна.

3.13.III-XII ангийн суралцагчийг бүлэг сэдвийн төгсгөлд, хичээлийн жилийн II, IV улирлын эцэст тус тус багш үнэлнэ. Энэхүү үнэлгээний үр дүн /хувь/-г ангийн журналд тэмдэглэнэ. IV улирлын эцэст хийсэн үнэлгээ /хувь/ нь жилийн эцсийн дүн байна.

3.14.III-XII ангийн жилийн эцсийн дүн болон анги дэвших, улсын шалгалтын дүнг ангийн журнал, суралцагчийн хувийн хэрэгт анги удирдсан багш тус тус тэмдэглэнэ.

3.15.Тусгай хэрэгцээт боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийг тухайн төлөвлөгөө, хөтөлбөрт нийцсэн шалгуураар үнэлнэ. Шалгуурыг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага хамтран боловсруулна.

3.16.Хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцах чадамжид суурилсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хөгжлийн ахиц, өөрчлөлтийг явцын үнэлгээгээр үнэлнэ. Суралцагчийн анги дэвших, сургууль төгсөх асуудлыг явцын үнэлгээнд үндэслэн, энэхүү журмын 4.6-д заасан шалгалтын комисс шийдвэрлэнэ.

3.17.Ерөнхий боловсролын сургууль, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага багшид зөвлөн туслах зорилгоор суралцагчийн мэдлэг, чадварын түвшинд хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ хийж болно. Энэхүү үнэлгээ, хяналт-шинжилгээ нь тухайн байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.

3.18.Суралцагчийн төлөвшлийг хичээл, хичээлээс гадуурх сургалтын ажилд оролцсон байдал, идэвх санаачилгын талаарх хичээл заадаг болон анги удирдсан багшийн тэмдэглэл, баримт нотолгоонд үндэслэн дараах чиглэлээр дүгнэж, суралцагчийн хувийн хэрэгт бичнэ.

санал бодлоо илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, зөрчил, маргааныг эв зүйгээр шийдвэрлэх байдал;

бие даан сурах арга барил, бусадтай хамтран ажиллах;

шинжлэн судлах хүсэл эрмэлзэл, сонирхол, оролцоо;

соёл, уламжлалаа дээдлэх, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч, ажил хэрэгч байдал;

хувийн болон орчны эрүүл ахуй, аюулгүй амьдрах, байгальтай харьцах, хамгаалах, нийгмийн харилцаанд оролцох хандлагад гарч буй өөрчлөлт;

шинэ орчин, харилцаанд дасан зохицох чадварт гарч буй өөрчлөлт.

3.19.Анги удирдсан багш суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээний талаарх дүгнэлт, саналыг хичээлийн жилийн II, IV улирлын эцэст эцэг эх, асран хамгаалагчид танилцуулна.

3.20.Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээний мэдээлэл нууцлалтай байх бөгөөд энэхүү мэдээлэлтэй багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч цахим болон бусад хэлбэрээр танилцах боломжийг сургууль бүрдүүлнэ.

              Дөрөв. Анги дэвших шалгалт, түүний зохион байгуулалт

4.1.Анги дэвших шалгалт нь суралцагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшинг тогтооход чиглэнэ

4.2. Сургууль нь энэхүү журмын 3.4-т заасан байгууллагаас баталсан шалгуурын дагуу дараах чиглэлээр журмын 3.9-д заасан хэлбэрээс сонгож анги дэвших шалгалтыг зохион байгуулна.

Боловсролын

түвшин

Анги

Шалгалтын тоо

Шалгалтын чиглэл

 

 

Бага

боловсрол

III

1

Нэгдмэл агуулга /III ангийн хөтөлбөрийн агуулгаар/

IV

2

Сургууль сонгох 1 хичээл

Нэгдмэл агуулга /шалгалттай хичээлээс бусад/

 

Суурь

боловсрол

VI

2

Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/

Математик

Сургууль сонгох 1 хичээл

VII

3

Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/

Математик

Сургууль сонгох 1 хичээл /шалгалтгүй хичээлээс/

VIII

3

Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/

Математик

Суралцагч сонгох 1 хичээл /шалгалтгүй хичээлээс/

 

Бүрэн дунд боловсрол

X

3

Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/

Математик

Суралцагч сонгох 1 хичээл /хими, биологи, физик, газарзүй, нийгмийн ухаан, түүх, англи хэл, орос хэл хичээлээс/

XI

3

Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/

Математик

Сонгох хичээл /хими, биологи, физик, газарзүй, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл хичээлээс/

4.3.Журмын 3.4-т заасан байгууллагаас баталсан шалгуур болон "Анги дэвших шалгалтын блюпринт” /цаашид блюпринт гэх/, шалгалт зохион байгуулах нэгдсэн удирдамж, шалгалтын үр дүнд шинжилгээ хийх маягт, зөвлөмжийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор ерөнхий боловсролын сургуульд хүргүүлнэ.

4.4.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь ерөнхий боловсролын сургуулийн анги бүрийн сургалтын хөтөлбөрт нийцсэн "Даалгаврын нээлттэй сан” бүрдүүлж, өмчийн бүх хэлбэрийн сургуульд хүргэх, түүнийг хэрэглэх арга зүйгээр хангах ажлыг хичээлийн жилийн турш зохион байгуулна.

4.5.Анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон "Шалгалтын комисс” зохион байгуулна. Комиссын дарга нь сургуулийн захирал байх бөгөөд сургалтын менежер, багш, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийг оролцуулна. Комиссын гишүүн эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл шалгалтын сэдэв, даалгавар боловсруулахад оролцохгүй.

4.6. Энэхүү журмын 4.6-д заасан шалгалтын комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.6.1. анги дэвших шалгалт зохион байгуулах удирдамж, дэг боловсруулж, хэрэгжүүлэх;

4.6.2. анги дэвших шалгалттай холбогдон гарсан аливаа гомдол, маргааныг эцэслэн шийдвэрлэх;

4.6.3. шалгалтын үнэлгээ, дүн мэдээг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагаас өгсөн зөвлөмж, маягтын дагуу нэгтгэн, шалгалт зохион байгуулж дууссанаас хойш 10 хоногийн дотор боловсролын салбарын мэдээллийн системд оруулах ажлыг удирдамжаар хангах, хяналт тавих.

4.7. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь анги дэвших шалгалтын үр дүнд шинжилгээ хийж, сургууль бүрд зөвлөмж боловсруулж, жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.

4.8. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь анги дэвших шалгалтын дүнд үндэслэн зөвлөн туслах ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

4.9. Сургууль энэхүү журмын 4.8-д заасан зөвлөмжид үндэслэн сургалтын үйл ажиллагааг төлөвлөн явуулна.

Тав. Улсын шалгалт, түүний зохион байгуулалт

5.1. Улсын шалгалт нь бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын амжилтад хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ хийхэд чиглэнэ.

5.2. Улсын шалгалтын үр дүн нь бага, дунд боловсролын сургалтын үр ашиг тооцох, сурлагын амжилтыг сайжруулах суурь мэдээлэл болно.

5.3. Бага, суурь бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангийн суралцагч дараах хичээлээр шалгалт өгнө.

Боловсролын

түвшин

Анги

Шалгалтын

тоо

Шалгалтын агуулга

Бага

боловсрол

V

3

Монгол хэл

Математик

Хүн ба байгаль

Суурь

Боловсрол

IX

4

Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/

Математик

Сонгох шалгалт: /суралцагч аль нэгийг сонгоно./

Байгалийн ухааны нэгдмэл агуулга

Нийгмийн ухаан, түүх /нэгдмэл агуулга/

4. Гадаадхэл /англи хэл, орос хэл-аль нэгийг суралцагч сонгоно/

Бүрэн дунд боловсрол

XII

4

Монголхэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/

Математик

Сонгох шалгалт /хими, биологи, физик, газарзүй, нийгмийн ухаан, түүх аль нэгийг сонгоно/

Гадаад хэл /англи, орос хэл-аль нэгийг суралцагч сонгоно/

5.4.Улсын шалгалтын товыг боловсролын үнэлгээний байгууллагаас жил бүр тогтоох бөгөөд шалгалтыг улсын хэмжээнд зэрэг эхлүүлж, дуусгана.

5.5.Улсын шалгалтын үнэлгээг энэхүү журмын 3.11-д заасан үнэлгээгээр үнэлнэ.

5.6.Олон улсын хөтөлбөрийн сургалттай болон гадаад улстай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчийн шалгалтын хуваарь улсын шалгалттай давхцах тохиолдолд боловсролын үнэлгээний байгууллага зохицуулж болно.

5.7.Боловсролын үнэлгээний байгууллага нь "Улсын шалгалтын блюпринт” /цаашид блюпринт” гэх/, шалгалтын сэдэв боловсруулах, дүгнэх зөвлөмжийг жил бүрийн 5 дугаар сарын 15- ны өдрийн дотор баталгаажуулж, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад хүргүүлнэ.

5.8.Боловсролын үнэлгээний байгууллага нь бага, суурь, бүрэн дунд боловсролын анги бүрийн сургалтын хөтөлбөрт нийцсэн "Даалгаврын нээлттэй сан” /цаашид "даалгаврын сан” гэх/ бүрдүүлэх, шинэчлэх, баяжуулалт хийх ажлыг хариуцна.

5.9.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь "Улсын шалгалтын комисс”- ыг жил бүрийн 5 дугаар сарын 01 -ний өдрийн дотор байгуулна. Энэхүү комисс нь тухайн орон нутагт улсын шалгалт зохион байгуулах ажлыг удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана.

5.10. Сургууль дээр улсын шалгалт зохион байгуулахтай холбогдуулан энэхүү журмын 4.6-д заасан шалгалтын комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5.10.1.улсын шалгалтын удирдамж, дэгийг боловсруулж, шалгалтыг зохион байгуулах;

5.10.2.шалгалт эхлэхээс 1 өдрийн өмнө энэхүү журмын 5.7-д заасан блюпринт, зөвлөмжийн дагуу улсын шалгалтын сэдэв боловсруулж, нууцлалыг хариуцах;

5.10.3.шалгалтын дүн мэдээг боловсролын салбарын мэдээллийн системд оруулах ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих;

5.10.4.хөгжлийн бэрхшээлтэй суралцагч шалгалт өгөх тохиолдолд тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон шалгалтын орчин бүрдүүлэх;

5.10.5.улсын шалгалттай холбогдон гарсан аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэх;

5.10.6.шалгалтын материал, тайланг сургуулийн архивт хүлээлгэн өгөх.

5.11.Шалгалт зохион байгуулах хугацаанд улсын болон олон улсын уралдаан, тэмцээнд оролцсон суралцагчийн улсын шалгалтын үнэлгээг нотлох баримтад үндэслэн жилийн эцсийн үнэлгээгээр тооцно.

5.12.Суралцагч өвчлөх, ар гэрийн гачигдал тохиолдох болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас шалгалт өгөөгүй эсвэл дутуу өгсөн тохиолдолд улсын шалгалтын үнэлгээг жилийн эцсийн үнэлгээгээр тооцож болно.

5.13.Боловсролын үнэлгээний байгууллага нь боловсролын салбарын мэдээллийн системд оруулсан улсын шалгалтын дүнд шинжилгээ хийж, жил бүрийн 10 дугаар сард багтаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагад тус тус хүргүүлнэ.

5.14.Журмын 5.9-д заасан "Улсын шалгалтын комисс” нь улсын шалгалт зохион байгуулсан тайланг нэгтгэн, шалгалт дууссанаас хойш 10 хоногийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Чанарын үнэлгээ, түүний зохион байгуулалт

6.1.Бага, дунд боловсролын чанарын үнэлгээ нь суралцагчийн мэдлэг, чадварын түвшинг үндэсний түвшинд тогтоох, сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлийг судлах, боловсролын бодлогын хэрэгжилтийг үнэлэхэд чиглэнэ.

6.2.Чанарын үнэлгээг боловсролын үнэлгээний байгууллага зохион байгуулна.

6.3.Чанарын үнэлгээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн нийт суралцагчийн 10-аас доошгүй хувийг хамруулна.

6.4.Боловсролын үнэлгээний байгууллага нь чанарын үнэлгээ зохион байгуулах товыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтооно.

6.5.Чанарын үнэлгээг зохион байгуулах агуулгын хүрээ, шалгуурыг боловсролын үнэлгээний байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хамтран жил бүрийн 01 дүгээр сард багтаан тогтооно.

6.6.Боловсролын үнэлгээний байгууллага нь чанарын үнэлгээг зохион байгуулах удирдамж, аргачлалыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулна.

6.7.Боловсролын үнэлгээний байгууллага нь чанарын үнэлгээний өгөгдлийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийж, тайлан, санал, дүгнэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад тус тус хүргүүлнэ.

6.8.Чанарын үнэлгээний үр дүнд үндэслэн энэхүү журмын 6.7-д заасан байгууллага бодлого боловсруулах, зөвлөн туслах ажлыг зохион байгуулна.

6.9.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага чанарын үнэлгээний тайланд үндэслэн сурлагын амжилтыг сайжруулах төлөвлөгөө гаргаж ажиллана.

6.10.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь чанарын үнэлгээг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.

Долоо. Бусад

7.1.Аливаа төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, шалгалт зохион байгуулахыг хориглоно.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАСРАЛТГҮЙ ХАМРУУЛАХ ЖУРАМ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ СУУРЬ

БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАСРАЛТГҮЙ

ХАМРУУЛАХ ЖУРАМ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын

                                                                 2018 оны А/612 дугаар тушаалын хавсралт

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ СУУРЬ

БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАСРАЛТГҮЙ

ХАМРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон болон хохирч болзошгүй эрсдэлд байгаа насанд хүрээгүй хүүхдийгтүр хамгаалах байранд хамгаалагдах үед суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд (цаашид “хүүхэд” гэх)-ийг сэтгэл зүйн зөвлөгөө авах, хэвийн байдалд орох хүртэлх хугацаанд журмыг мөрдөнө.

 

Хоёр. Ерөнхий зохион байгуулалт

2.1. “Хамтарсан баг” нь нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүчирхийлэлд өртсөн болон болзошгүй эрсдэлд байгаа насанд хүрээгүй хүүхдийг урьдчилан сэргийлж, түр хамгаалах байранд шилжүүлэн суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах, тэдний суралцах хэвийн нөхцөлийг хангах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар, хэлтэс, Насан туршийн боловсролын төв, ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн дараах хэлбэрээр хамтран зохион байгуулна:

        2.1.1. Тухайн хүүхдийн боловсрол эзэмшсэн байдалд үнэлгээ хийх;

2.1.2.Хүүхдийн боловсролын баримт бичгийг үндэслэн суралцах түвшин, анги, хэлбэрийг тодорхойлох;

2.1.3. Хүүхдийн боловсролын баримт бичгийг хянах, зөрчлийг арилгах, нөхөн олгох;

2.1.4. Сургалт зохион байгуулахад шаардагдах ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, дүрэмт хувцасаар хангах зэрэг нэмэгдэл зардлыг тухайн боловсролын байгууллагын төсөвт нэмж олгох асуудлыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 19.1.5 дахь заалтыг үндэслэн уламжлан шийдвэрлүүлэх.

          

Гурав. Сургалтын зохион байгуулалт

          3.1.Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон бол “Хамтарсан баг”-ийн дүгнэлтийг үндэслэн эрсдэлт байдал тогтворжих хүртэлх хугацаанд аюулгүй байдлыг бүрэн хангаж, үргэлжлүүлэн сургах ажлыг“сургууль” зохион байгуулна.

          3.2. “Хамтарсан баг” хүүхдийг сурч байгаа сургуульдаа үргэлжлүүлэн суралцахад эрсдэлтэй гэж үнэлсэн бол түр хамгаалах байранд хамгийн ойр байршилтай сургуульд түр шилжүүлэн сургана.  

          3.3. Түр хамгаалах байрны орчинд сургууль байхгүй бол хүүхдийг сургалт зохион байгуулах эрх бүхий төрийн болон төрийн бус сургалтын байгууллагад түр шилжүүлэн сургаж болно.

3.4.Сургуульд огт суугаагүй буюу сургууль завсардсан хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол “Бага, суурь, бүрэн бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах журам”-ын дагуу боловсрол нөхөн олгох сургалтад хамруулна.

     3.5. Хүүхдийг сургалтын байгууллагын аль ч хэлбэрээр сургах боломжгүй бол Насан туршийн боловсролын төвийг түшиглэн сургалт зохион байгуулна.

          3.6.Насан туршийн боловсролын төвийг түшиглэн сургалтад хамрагдах хүүхдийн суралцах хэлбэр (бие даах, зайны, явуулын)-ийг асран хамгаалагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр нөхцөл боломжид нь тохирсон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж,түр суралцах гэрээ байгуулан ажиллаж болно.

          3.7. Хүүхдийг ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн боловсролын төвөөр суурь боловсролын үйлчилгээнд түр хамруулах,сурах орчны аюулгүй байдлыг хангах, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулна:

3.7.1. Сургалтын үед эрсдэлгүй хүргэх, авах ажлыг зохион байгуулна.

3.7.2. Хүчирхийллийн улмаас үүсэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг  мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран зохион байгуулна.

3.7.3. Сургалтын орчинд учирч болзошгүй эрсдэлийг тооцоолж, аюулгүй байдлыг хангаж ажиллана. 

3.7.4.Дугуйлан, секц, олон нийтийн ажилд оролцуулах, анги хамт олонд нь нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

3.7.5. Сургуулийн нийгмийн ажилтан болон анги удирдсан багш нь гэр бүлийн орчин дахь эрсдэлт байдлыг хэвийн болгоход чиглэсэн ажлыг эцэг эх, баг, хорооны нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулна.

3.8.Сургалтын байгууллага нь “Хамтарсан баг”-ийн дүгнэлтэд үндэслэн эрсдэлийн байдал тогтворжсон хүүхдийг гэр бүлийн орчинд шилжүүлэн сургах ажлыг аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэст уламжлан харьяаллын дагуу ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвд шилжүүлнэ.

 

Дөрөв.Санхүүжилт

4.1. “Хамтарсан баг” ажиллах, түүнийг санхүүжүүлэх, хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд хамруулахад шаардагдах зардлыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хамтарсан журмаар зохицуулна.

 

Тав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх 

            5.1.Сургалтын байгууллага нь хүчирхийлэлд өртсөн хүүхдэд суурь боловсролыг тасралтгүй олгох сургалт зохион байгуулсан тухай тайланг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар ахлуулсан хамтарсан багт жилд 1 удаа тайлагнаж, холбогдох байгууллагад хүргүүлнэ.

           5.2.Бүх шатны Засаг дарга нар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд суурь боловсролыг тасралтгүй олгох сургалтын ажлыг хэрэгжүүлсэн тайланг зохих шатны байгууллагад хүргүүлнэ.

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, ажилчдын цалингийн сүлжээ

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн

багш, ажилчдын цалингийн сүлжээ

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн

багш, ажилчдын цалингийн сүлжээ 

Багш ажилчдын нэрс

Албан тушаал

Улсад ажилласан жил

Цалингийн шатлал

 

 

 

 

Үндсэн цалин

1

Т.Рэгзэдмаа

Захирал

15

ТҮБД-5-3

844,534

2

Ж.Оюунцэцэг

Дэд Захирал

33

ТҮБД-5-5

893,425

3

Б.Мөнхтуяа

Нягтлан бодогч

17,3

ТҮ-8-4

701075

4

Ч.Гантуяа

Сургалтын менежер

34

ТҮБД-4-1

758,113

5

Б.Хэрлэн

Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч

0,4

ТҮБД-3-1

694,193

6

М.Чанцалдулам

Гэр бүлийн боловсролын багш

1,4

ТҮБД-3-1

694,193

7

С.Анхтуяа

Иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн багш

1,4

ТҮБД-3-1

694,193

8

Ц.Дуламсүрэн

Гоо зүй- мэдрэмжийн боловсролын багш

0

ТҮБД-3-1

694,193

9

А.Болормаа

Амьдрах ухааны боловсролын багш

5

ТҮБД-3-2

699,637

10

С.Баянцагаан

Хууль эрх зүйн боловсролын багш

18

ТҮБД-3-1

694,193

11

 

Компьютерийн багш

-

 

ТҮБД-3-1                                                                                          

 

694,193

12

Г.Түшинжаргал

Номын санч

1

ТҮ-4-1

485,830

13

С.Ундармаа

Нярав

0,3

ТҮ-4-1

485,830

14

С.Цэцгээ

Архив, бичиг хэргийн ажилтан

36

ТҮ-2-1

452,933

15

Т.Дуламрагчаа

Үйлчлэгч

25,6

ТҮ-1-5

484,635

 

Дотоод журам

Дотоод журам

АЖИЛЛАХ ЖУРАМ

АЖИЛЛАХ ЖУРАМ

ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ЁС ЗҮЙН ДҮРЭМ