Байгууллагын ёс зүйн дүрэм
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС- НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН
БАГШ, УДИРДАХ БОЛОН БУСАД АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад энэхүү ёс зүйн дүрмийн зорилго оршино.
1.2.Ес зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын багц хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хууль, Зөрчлийн тухай хууль, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенци болон холбогдох бусад хууль тогтоомж байна.
1.3.Ёс зүйн дүрмийг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, цагийн багш, удирдах болон бусад ажилтан дагаж мөрдөнө.
1.4.Энэхүү ёс зүйн дүрмээр тогтоосон зарчим, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.
Хоёр. Баримтлах зарчим
2.1. Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
2.1.1.Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
2.1.2.Хүнлэг энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх;
2.1.3.Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах;
2.1.4.Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах;
2.1.5.Чанартай, хүртээмжтэй боловсролыг эрхэмлэх;
2.1.6.Мэргэжил нэгт нөхдийг дэмжиж, харилцан туршлага солилцож ажиллах
2.1.7.Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх;
2.1.8.Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх/тэгш байдлыг хангах
Гурав. Багш, ажилтны нэр хүндийн баталгаа
3.1.Багш, удирдах ажилтан; бусад ажилтан
3.1.1.Мэдлэг, боловсрол, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх;
3.1.2.Сургалтын ажлыг чанар, үр өгөөжтэй зохион байгуулах;
3.1.3.Суралцагчид туслах, үлгэрлэх;
3.1.4.Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх;
3.1.5.Хувцаслалт, биеэ зөв авч явахад анхаарах;
3.1.6.Баримт нотолгоонд тулгуурласан, үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх;
3.1.7.Байгууллагад хов жив ярих, хөхиүлэн дэмжих аливаа асуудлаар ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэх;
3.1.8.Байгууллага хамт олон, хувь хүний нууцыг хадгалах;
3.1.9.Мэргэжлийн үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээж, харил соёл, ёс зүйг эрхэмлэн ажиллах;
3.2.Эцэг эх, олон нийт
3.2.1. Боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчид багшийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх;
3.2.2.Багш, удирдах ажилтан, бусад ажилтан хууль тогтоомжоор заасан ажил
Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ
Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.
4.1.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх:
4.1.1.Хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор хүүхэд, эцэг эх, олон нийт болон хамтран ажиллагчидтай хууль бус санхүү, эд хөрөнгийн харилцааг тэвчих;
4.1.2.Хүүхэд, багш болон бусад ажилтны талаар шийдвэр гаргахдаа хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлыг шийдэхээс татгалзах, урьдчилан сэргийлэх;
4.1.3.Байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх;
4.1.4.Үндсэн ажлаас гадуур хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад давхар ажил, үүрэг эрхлэхгүй байх;
4.1.5.Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас Тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах;
4.2.1.Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх, сурлагын амжилтыг бодитой үнэлэх;
4.2.2.Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй,адил тэгш хүндэтгэлтэй хандах,хамт олны эв нэгдлийг дээдлэх;
4.3. Албан тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлэх:
4.3.1.Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх;
4.3.2.Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх;
4.3.3.Хүүхэд, гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагчтай холбоотой мэдээллийн нууцыг хадгалах;
4.3.4.Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх;
4.3.5.Удирдах ажилтан нь албан тушаалын давуу талаа ашиглан бусдын нэр хүндэд халдах, хууль бус томилгоо, ажил үүргийн хуваарилалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх зэргээс зайлсхийх, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхиүлэн дэмжихгүй байх;
4.3.6.Удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй болон зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл гаргах;
4.4. Албадлага, дарамт үзүүлэхээс сэргийлэх:
4.4.1.Сургуулийн нэр барьж сурагч, эцэг, эх, асран хамгаалагчаас хувийн холбогдолтой мэдээлэл гаргаж өгөхийг шаардахгүй байх, хүсээгүй мэдээллийг нь авахгүй байх;
4.4.2.Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх;
4.4.3.Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодол, улс төрийн байр сууриа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамт олонд тулган хүлээлгэхгүй, уриалахгүй байх;
4.4.4.Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах.
4.5. Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
4.5.1.Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх;
4.5.2.Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх;
4.5.3.Хуульд заасан төлбөр, хураамж, хандив, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь шударга, ил тод тайлагнадаг байх;
4.6. Нэр хүндэд халдахаас урьдчилан сэргийлэх:
4.6.1 Бусдыг хэл амаар доромжлох, сэтгэл санааны болон бие махбодийн хохирол учруулах
4.6.2.Хов ярих, бусдын нэр хүндийг гутаан доромжлох
Тав. Хариуцлага
5.1.Дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй Албан бусНасан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтнуудад эрх бүхий албан тушаалтан Ёс зүйн зөвлөл/ холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.1.1.Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтнууд ёс зүйн зөрчлийг цаг тухайд ил шударгаар хэлж, хүний эрхийг хамгаалах.
Зургаа. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт
6.1.Ес зүйн зөвлөл нь энэхүү дүрмийг багш, удирдах болон бусад ажилтанд танилцуулж, ёс зүйн дүрмийг мөрдүүлж хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
6.2.Ажил олгогч ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, удирдах болон бусад ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгана.
6.3.Ёс зүйн зөвлөл нь жилийн ажлын тайландаа ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаар хийсэн ажлаа тусгайлан тайлагнана