card

АРХИГҮЙ, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ – АЗ ЖАРГАЛТАЙ МОНГОЛ ГЭР БҮЛ ТӨСӨЛ

Хан-Уул дүүргийн хэмжээнд архины хамааралтай иргэдийн тоог бууруулах, гэр бүлийн хүчирхийлэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд “Архигүй, хүчирхийлэлгүй–Аз жаргалтай монгол гэр бүл” төслийг зохион байгууллаа. Тус төслийн хүрээнд дараах ажлыг зохион байгуулж ажилласан.

Үйл ажиллагаа -1 /сургалт/

         Хан Уул дүүргийн ГБХЗХХ, цагдаагийн 1,2-р хэлтэстэй хамтран иргэдэд “Хамтдаа боломжийг эрэлхийлье” архины хор хөнөөлийг ойлгуулах, архинаас татгалзах сэдлийг төрүүлэх  сургалт, “Гэр бүлийн аз жаргал хаана оршдог вэ?” хүчрхийллээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, хүүхдийн эрхийн тухай хууль, эрх зүйн ойлголт өгөх сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан.

Үр дүн: “Архигүй, хүчирхийлэлгүй - Аз жаргалтай монгол гэр бүл” төслийн сургалтыг төлөвлөгөөний  дагуу нийт 2 сэдвийн хүрээнд 7 удаагийн сургалтыг зохион байгуулж, сургалтад давхардсан тоогоор 200 иргэн хамрагдсан  байна

Үйл ажиллагаа -2 / Сэтгэл зүйн зөвлөгөө/

     Хан - Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нарт мэргэжлийн сэтгэл судлаач Б.Хэрлэн “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй” сургалтыг зохион байгуулж сургагч багш нарыг бэлтгэн баг бүрдүүлэн ажилласан.

  Сэтгэл судлаач Б.Хэрлэн ахлагчтай баг сургалтад хамрагдсан иргэдийн бүртгэлийн дагуу гэр бүлийн байдлыг судалж тэдгээрээс авах тандалтын судалгааны асуумжийг боловсруулж 60 гэр бүлээс судалгаа авч нэгтгэж, мэдээллийн сан үүсгэсэн.

Судалгааг тухайн гэр бүл бүлээс дараах төрлөөр авсан.

  1. Архины хамаарлыг тодорхойлох судалгаа
  2. Эцэг, эхээс нь авах судлагаа
  3. Ганцаарчилсан ярилцлагын судалгаа   

Архины хамааралтай гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйчээр ахлуулсан баг ажиллаж гэр бүлийн гишүүдийн нас сэтгэхүйн онцлогийг үе шаттайгаар бичгээр, ярилцлагаар оношилж түвшинд тохирсон сэтгэл зүйн зөвлөгөө өгч мэдээллийг нэгтгэн дүгнэсэн.

Үйл ажиллагаа -3 / Дэмжих бүлгийн сургалт/

      Энэхүү үйл ажиллагаа нь архины хамааралтай гэр бүлийг архинаас татгалзах, архигүй хүчирхийлэлгүй -аз жаргалтай монгол гэр бүл төслийн хүрээнд архины хамаарлын судалгаанд тулгуурлан сургалт, сэтгэл зүйн зөвлөөгөө өгөх эерэг нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдээс сонгон дэмжих бүлгийн сургалтыг зохион байгуулсан.

  1. Оёдол эсгүүрийн сургалт
  2. Үсчний /үс засах/ сургалт
  3. Бага санхүүжилтээр өрхийн орлого дэмжих сургалт /декүпаж, сутаж урлал /

       Сургалтад 16 хүн хамрагдсан бөгөөд нийт суралцагчдын сурах үйл ажиллагааны материал зардлыг бүрэн хариуцан хэрэгжүүлсэн.

Сургалтыг мэргэжлийн багш нар удирдан явуулсан бөгөөд “оёдол эсгүүрийн сургалтыг Оёдол технологийн мэргэжлийн багш А.Балжмаа, үсчний / үс засах/ сургалтыг мэргэжлийн багш Л.Ганчимэг,  декүпаж, сутаж урлалыг  багш Ч.Гантуяа нар удирдан зохион байгуулсан.

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ

Япон Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл ( II шат )”-ийн хүрээнд хэрэгжүүлэх бичил төслийн сонгон шалгаруултын дүнд “Хан-Уул дүүргийн Албан бус- Насан туршийн боловсролын төв”-ийн илрүүлсэн “Сургуулийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалт” төсөл шалгарсан болно.

Хамрах хүрээ: Сургуульд хамрагддаггүй хүнд болон хэвтрийн 5-14 насны 6 хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд хамрагдана.\

Үргэлжтэх хугацаа: 2021 оны 11 сарын 12-оос 5 сарын 30 хүртэл

Үйл ажиллагаа: 11 сарын 12-ны өдрөөс эхлэн 7 хоногт 2 удаа гэрээр хичээллэнэ.

Арга зүй: Ганцаарчилсан хичээлийн хөтөлбөрөөр хичээлийн хөтөлбөрийг бэлтгэнэ.

Хүрэх үр дүн: Сонгосон 6 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 2022-2023 оны хичээлийн жилд сургуульд хамрагдах эсхүл гэрийн сургалтад үргэлжлүүлэн суралцана.