Ёс зүйн хорооны жилийн ажлын төлөвлөгөө

Ёс зүйн орон тооны бус салбар  зөвлөл байгуулах тухай

Ёс зүйн орон тооны бус салбар

 зөвлөл байгуулах тухай

 

Ёс зүйн орон тооны бус салбар

 зөвлөл байгуулах тухай

 

 

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн  дугаар А/249 тушаалын 1 дүгээр хавсралт, Багшийн хөгжлийн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 12,13 дугаар зүйлийг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

 

              1.Албан бус-Насан туршийн боловсролын төвийн “Ёс зүйн орон тооны бус салбар зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Зөвлөлийн ахлагч:                                     Хууль эрх зүйн боловсролын багш                                                       

Гишүүд:                                                         Нийгмийн ажилтан-Сэтгэл зүйч

                                                                        Иргэний боловсролын багш

 

            2.Ёс зүйн дүрмийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

            3.Тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх ёс зүйн хэм хэмжээг сахиулах, байгууллагын ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг ёс зүйн орон тооны бус салбар зөвлөлд даалгасугай.

 

 

 

 

 

 

ЗАХИРАЛ                                     Т.РЭГЗЭДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

Ёс зүйн орон тооны бус зөвлөлийн 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

Ёс зүйн орон тооны бус зөвлөлийн 2019 онд хийж

гүйцэтгэсэн ажлын тайлан

 

 

“ЁС ЗҮЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ”

 

 

2019 ОНЫ ТАЙЛАН

 

 

 

 

 

 

2019 ОН

 

 

 

 

Ёс зүйн орон тооны бус зөвлөлийн 2019 онд хийж

гүйцэтгэсэн ажлын тайлан

 

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад чиглэсэн ажлуудыг  ёс зүйн зөвлөл удирдлага болгон ажиллаа.

            2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 12 дугаар зүйл, 13 дугаар зүйлийг үндэслэн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/27 тоот тушаалаар Ёс зүйн орон тооны бус зөвлөлийн даргаар Хууль, эрх зүйн боловсролын багш, гишүүдээр Нийгмийн ажилтан-сэтгэл судлаач, Иргэний боловсрол-Ёс зүйн боловсролын багшийг томилсон.

Төвийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/27 тоот тушаалын 1-р хавсралтаар  Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтаны ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, 2 дугаар хавсралтаар ёс зүйн орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батласан.

 

Боловсролын багц хуулийн сургалт

 

            Боловсролын багц хуулиар нийт багш, удирдлага, болон бусад ажилтанд Боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Боловсролын үндэсний хөтөлбөр сургалт явуулсан.

            Уг сургалтын ач холбогдол нь хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх; боловсролын харилцаанд оролцогчийг боловсрол эзэмших, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх адил тэгш боломжоор хангах; сургалтын байгууллага, багш, ажилтан, иргэдэд үзүүлэх мэргэжил, арга зүйн үйлчилгээ нь байгууллага, хувь хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, нээлттэй, уян хатан, тасралтгүй, сургалтын арга зүй, технологи хөгжүүлэхэд чиглэсэн; шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтална.

“Хамт олны ярилцлага” нээлттэй хэлэлцүүлэг

 

Хамт олны дунд эерэг харилцаа, хандлага бий болгох бие биенээ зөвөөр ойлгоход нөлөөлж хоорондын асуудлаа шийдвэрлэхэд туслах зорилгоор “Хамт олны ярилцлага” зохион байгууллаа. Ярилцлагаар ойрын үед байгууллага дээр хийгдсэн ажил, амжилт бүтээлийн талаар ярилцаж, хүсч буй хамт олны дүр төрхийг тодорхойллоо. Хүсч буй хамт олныг бий болгоход хувь хүн бүр харилцаан дээрээ юу анхаарах, ямар алдаа дутагдлаа засах талаар нээлттэй ярилцах зарчмаар нээлттэй хэлэлуүүлэг өрнөлөө.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,

Авилгын тухай хуулийн сургалт

 

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг тухай хуулиудаар сургалт зохион байгуулсан. Уг сургалтын ач холбогдол нь хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангаж ажиллахад чиглэгдэнэ.

Сургалтаар нийт багш албан хаагчид нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил, нийтийн албан тушаалтан, хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, ашгийн төлөө үйл ажиллагаа, хандив, бэлэг, ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал гэж юуг хэлэх, хэрхэн ангид байх зэрэг ойлголтуудыг өгсөн.

Дүгнэлт:

 

Ёс зүйн орон тооны бус зөвлөл нь дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах, хууль, дүрэм, журмын талаар мэдээлэл сургалт сурчилгааны ажлуудыг хийх, хамт олны харилцаа, хандлага бий болгох, алдаа дутагдлаа засаж залруулах зэрэг ажил үүргийг хийж гүйцэтгэсэн байна.

Манай хамт олны хувьд 2019 ондоо ёс зүйн ямар нэгэн зөрчил дутагдал алдаа гаргаагүй байгаа нь ёс зүйн зөвлөлийн ажлын үр бөгөөд цаашид  хийх ажлын төлөвлөгөөг улам боловсронгуй болгон ажиллах болно.